2026-2027 онд Өргөө дэд станц баригдана

2026-2027 онд Өргөө дэд станц баригдана

Уншсан既読Read 169
ТүгээхShare共有する공유하기

Эрчим хүчний яамнаас "Өргөө" дэд станцын төслийг 2026-2027 онд хэрэгжүүлнэ. Төслийг ХБНГУ-ын төрийн өмчит KfW банкны санхүүжилтээр Нийслэлийн СБД-ийн 1-р хороонд 110/10 кВ-ын 2х63 МВА чадалтай дэд станцыг барьж, жилд 667.7 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч дамжуулж, 8.3 сая төгрөгийн борлуулалт хийхээр тооцоолжээ.
Нийслэлийн төвийн хэсгийн ихэнх дэд станцууд сүүлийн таван жилийн хугацаанд 70-100 хувь буюу хэт ачаалалд орсон, өсөн нэмэгдсэн эрчим хүчний хэрэглээний ачаалал нэмэгдсэн. Тодруулбал нийслэлийн төвийн хэсгийн 50’884 хэрэглэгчид буюу Засгийн газрын ордон, Улсын төв эмнэлгүүд, яамд зэрэг байгууллагыг цахилгаан эрчим хүчээр хангадаг Өмнөд, Умард, Дорнод-2, Туул дэд станцууд сүүлийн 5 жилийн байдлаар 70-100 хувьтай буюу хэт ачаалалд орсон зэрэг хүндрэлүүд үүсчихээд байгаа билээ.

Иймд одоогийн төлөвлөж буй тооцоогоор Өргөө дэд станц руу 27.9 МВт ачааллыг шилжүүлснээр хэт ачаалалд орсон станцуудын ачаалал 3-25 хувиар буурч 11’832 хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг сайжруулах юм.