Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 кВ-ын 2 хэлхээт 287 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугам, 220/110/35 кВ-ын Өвөрхангай дэд станц баригдана

Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 кВ-ын 2 хэлхээт 287 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугам, 220/110/35 кВ-ын Өвөрхангай дэд станц баригдана

Уншсан既読Read 268
ТүгээхShare共有する공유하기

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл эрчим хүчний шинэтгэлийн хүрээнд Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 кВ-ын 2 хэлхээт 287 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугам, 220/110/35 кВ-ын Өвөрхангай дэд станцыг барих төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

Эрчим хүчний яамны захиалгаар Дэлхийн банкны 78 сая ам.долларын санхүүжилттэй хэрэгжих уг төсөл нь жилд 1.31 тэрбум кВт/цаг цахилгаан эрчим хүч дамжуулах хүчин чадалтай бөгөөд шугамын нэвтрүүлэх чадвар 150 МВт байна. Төслийн үр дүнд Дундговь, Өвөрхангай аймгийн 50,000 гаруй хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа дээшилж, Шинэ Хархорум хот эрчим хүчний хангамж, Өвөрхангай, Баянхонгор, Архангай болон баруун аймгуудад төлөвлөж буй хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжих нөхцөл бүрдэнэ.