Алтай-Улиастай эрчим хүчний системийн хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангах батарей хуримтлуурын станц ашиглалтад орлоо

Алтай-Улиастай эрчим хүчний системийн хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангах батарей хуримтлуурын станц ашиглалтад орлоо

Уншсан既読Read 250
ТүгээхShare共有する공유하기

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт “Том нар энержи” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар 110/35/6 кВ-ын “Алтай” дэд станцын 110 кВ-ын ил хуваарилах байгууламжийн өргөтгөл, 110/10 кВ-ын 12.5 МВА-ын дэд станц, 10 МВт-ын хүчин чадалтай 42 МВт*ц-ийн багтаамжтай эрчим хүчний хуримтлуурын барилга угсралтын ажил явагдаж дууслаа. Барилга угсралтын ажлыг дууссантай холбогдуулан /2025.12.12/-ны өдөр улсын комисс ажиллаж, байнгын ашиглалтад орууллаа.

Тус батарей хуримтлуурын станц ашиглалтад орсноор Алтай-Улиастай эрчим хүчний системийн оргил ачаалалд оролцож, хоногийн бага болон оройн оргил ачааллын зөрүүг бууруулах, Алтай-Улиастай эрчим хүчний систем нь Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системээс тусгаарлагдсан тохиолдолд системийг сэргээж хэрэглэгчдийг эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн горимыг тохируулахад оролцох зэрэг чухал ач холбогдолтой төсөл юм.