Монгол улсын Засгийн газрын хариуцах цахилгаан хангамж, цэвэр бохир, ариутгах татуургын дэд бүтцийн ажил хийгдэж дууслаа

Монгол улсын Засгийн газрын хариуцах цахилгаан хангамж, цэвэр бохир, ариутгах татуургын дэд бүтцийн ажил хийгдэж дууслаа

Уншсан既読Read 160
ТүгээхShare共有する공유하기

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 10 аймгийн төвд дулааны станц барих төслийн хүрээнд Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт дулааны станц барих ажил хийгдэж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд Монгол улсын Засгийн газрын хариуцах цахилгаан хангамж, цэвэр бохир, ариутгах татуургын дэд бүтцийн ажил хийгдэж дууслаа.

Цаашид шинээр баригдаж буй дулааны станцын ашиглалтад орохтой холбогдуулан цахилгаан хангамжийн 35 кВ-н 2.9 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугам, 35/6 кВ-н 2х2000 кВа хүчин чадалтай дэд станц, 8 ус дулаан дамжуулах төвийн цахилгаан хангамжийн 0.4 кВ-н цахилгаан дамжуулах кабель шугамын барилга угсралтын ажил дуусч, ашиглалтад оруулах улсын комиссыг ажиллуулав.

Тус барилга угсралтын  ажлыг Инфраструктур сүлжээ ХХК 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр эхлүүлж, 2025 оны 12 дугаар сарын 01-ний ашиглалтад орууллаа