
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөл 2025 оны төлөвлөгөөний дагуу яамдын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлүүдийн үйл ажиллагаатай танилцаж, хэлэлцэх, мөн салбарын бодлого, хууль тогтоомжийг хүний эрхийн мэдрэмжтэй болгох, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн зөвлөмж, арга зүйн дэмжлэг үзүүлэхээр ажиллах ажлын хэсгийн төлөөлөл /2025.12.17/ Эрчим хүчний яаман дээр ажиллаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газрын дарга Д.Гэрэл болон бусад албаны хүмүүс, төрийн бус байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.
Эрчим хүчний яамны Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн зүгээс 2025 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангахад чиглэсэн бодлого эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөгжил, хамгааллыг дэмжих төсөв хөрөнгө тусгуулах, үйлчилгээг сайжруулах, албан хаагчдын чадавх бэхжүүлэх, конвенцын зөвлөмжийг сурталчлах, зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах зэрэг ажил, арга хэмжээг үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган ажилласан байна.