
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон С.Далхаасүрэн өнөөдөр /2025.12.17/ үүрэгт ажлаа хүлээн авлаа. Эрчим хүчний дэд сайдаар С.Далхаасүрэнг томилсон Засгийн газрын тогтоолыг ЗГХЭГ-ийн ахлах референт П.Зоригтбаатар танилцууллаа. Түүнийг үүрэгт ажилд томилогдоход ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзий тэргүүтэй газар, хэлтсийн дарга нар байлцаж, баяр хүргэж, амжилт хүслээ.