ХӨВСГӨЛ АЙМГИЙН МӨРӨН СУМАНД 21МВт-ЫН ДУЛААНЫ СТАНЦЫН ӨРГӨТГӨЛИЙГ БАЙНГЫН АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

ХӨВСГӨЛ АЙМГИЙН МӨРӨН СУМАНД 21МВт-ЫН ДУЛААНЫ СТАНЦЫН ӨРГӨТГӨЛИЙГ БАЙНГЫН АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

Уншсан既読Read 16
ТүгээхShare共有する공유하기

ХӨВСГӨЛ АЙМГИЙН МӨРӨН СУМЫН ДУЛААНЫ СТАНЦЫН ӨРГӨТГӨЛ 21МВт-ыг БАЙНГЫН АШИГЛАЛТАД хүлээн авах УЛСЫН КОМИСС  /2025.12.19/ ажиллаж, ашиглалтад орууллаа.
Монгол Улсын төсвийн 19.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймгийн төвийн Дулааны станцыг 21 МВт-аар өргөтгөх төсөл арга хэмжээний барилга угсралтын ажил дуусч ашиглалтад орлоо. 

 



Уг төсөл арга хэмжээний хүрээнд Эргэлдэх буцламтгай үет шаталтын технологи бүхий 21 МВт-ын хүчин чадалтай зуух, уутат үнс баригч, 45 м өндөртэй утааны хийн яндан, 6/0.4кВ-ын 2х800кВА чадалтай хаалттай дэд өртөө бүхий иж бүрэн станц гэрээнд заасан хугацаандаа амжилттай дуусч Эрчим хүчний сайдын А/352 тоот тушаалаар Улсын комисс 2025 оны 12 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд ажиллаж байна. 
Барилга угсралтын ажлыг “МЭЗ”  ХХК 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр эхлүүлж, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зуухыг галлаж туршилт тохируулгын ажлыг эхлүүлсэн байна.