
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН АЛТАЙ СУМ НАЙДВАРТАЙ, ТОГТВОРТОЙ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАГДЛАА
Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй Говь-Алтай аймгийн Алтай сумыг БНХАУ-ын Хами аймгийн цахилгаан эрчим хүчний шугам сүлжээтэй 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 36 минутад “АУЭХС” ТӨХК-ийн инженер техникийн ажилчид амжилттай холбож тус сум цахилгаан эрчим хүчний байнгын тасралтгүй, найдвартай эх үүсвэртэй боллоо.
️Ингэснээр тус бүс нутгийн ард иргэдийн амьдралын чанар, тав тухтай орчин сайжрах, өрхийн орлого нэмэгдэх, ажилгүйдэл буурах, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих, аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагааг дэмжих зэргээр улс оронд нийгэм, эдийн засгийн тодорхой үр өгөөжийг авчирна.