
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 114 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугээр сарын 29-ний өдрийн 191 дүгээр зарлигаар, “"Диспетчерийн үндэсний төв" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Балжинням “Аж үйлдвэрийн гавъяат ажилтан" цолоор шагнуулж манай хамт олон шинэ оноо бахархал дүүрэн угтаж байна.
Тэрээр 1992 онд Цахилгааны инженер мэргэжлийг эзэмшин ДЦС-4 ТӨХК-ийн Цахилгаан цехийн цахилгаан техникийн лабораторийн монтёроос ажил, амьдралын гараагаа эхлэн 1994 оноос Диспетчерийн үндэсний төвд орж диспетчер инженер, ахлах диспетчер, албаны дарга, ерөнхий диспетчерээр ажиллан 2018 оны 10 дугаар сараас Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон өнөөдрийн хүртэл 34 жилийн турш эрчим хүчний салбарт шатлан дэвших зарчмаар ажиллаж ирсэн юм.
Монгол Улсынхаа гал голомт болсон эрчим хүчний салбар залуу нас, эрдэм мэдлэг, сэтгэл оюунаа зориулан ажиллахдаа олон залуу диспетчер инженеүүдийг нэгдсэн системийн аюулгүй, тасралтгүй, найдвартай, тогтвортой байдлыг хангах, аваар ослоос сэргийлэхэд сургаж дадлагажуулах, нэгдсэн системийн шуурхай удирдлагын бүхий л гарын авлага, дүрэм журмыг шинэчлэн боловсруулахаас гадна салбарын хэмжээний “Нэгдсэн сүлжээний дүрэм”, “Төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм”-ийг боловсруулахад гар бие оролцон ажилласан билээ.
Хамт олноо удирдан манлайлж эрчим хүчний системд шинэ техниз технологиудыг нэвтрүүлж байснаас дурдвал: 2006 оноос эхлэн хяналт мэдээллийг СКАДА 1, 2 системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж системийн төлөв байдлын утгуудыг бодит агшинд хянах боломж бүрдсэн юм. Цаашлаад Тоолуурын нэгдсэн систем ашиглалтад орж, эрчим хүчний салбарт анхны зах зээлийн арилжааны зарчим нэвтэрч өртгийн бага шалгуурт нийцсэн диспетчерийн зохицуулалт хийх “Цахилгаан эрчим хүчний спот зах зээл, “Өрсөлдөөнт зах зээлийн арилжаа”-ны дүрэм, журмыг хэрэгжүүлж эхэлснээр станцуудын хариуцлагыг эрс дээшлүүлсэн, үндсэн тоноглолын зогсолтын тоог бууруулсан бөгөөд одоо ч эдгээр дүрэм, журмыг мөрдөн, улам боловсронгуй болгох, сайжруулах ажлыг шат дараатай гүйцэтгэж байна. Мөн 4-р цахилгаан станцын трансформаторуудын ПБВ-ын тавилыг нэг шат ахиулж, өвлийн оройн их ачааллын үеэр залгадаг 220 кВ-ын ЦДАШ-ыг бэлтгэлд шилжүүлэн системийн горим ажиллагааны найдвартай байдлыг дээшлүүлэхийн зэрэгцээ ДЦС-4 ба ДЦС-3 ТӨХК-ийн өргөтгөлийг нэгдсэн системд зэрэгцээ ажиллагаанд залгах ажиллагааг ажлыг амжилттай удирдан зохион байгуулсан. Богдын голын УЦС, Тосонцэнгэлийн УЦС-ууд болон бусад Сэргээгдэх эх үүсвэрүүдийг зэрэгцээ залгах ажиллагааг удирдан гүйцэтгэж байв.
Гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласнаасаа хойш системийн найдвартай, тогтвортой ажиллагааг хангах зорилгоор шилжилтийн горимын үеийн хяналт, удирдлагын систем WAMS, түүний боломжид тулгуурласан АРОЛ, АРОГ, ХУ зэрэг төвлөрсөн системүүдийн нэвтрүүлэн ашиглалтад оруулахаас гадна ОХУ-аас импортоор авах цахилгаан эрчим хүчний чадлыг 100 МВт-аар нэмэгдүүлж 345 МВт хүргэх ажлыг санаачлан хэрэгжүүлсэн юм. Мөн компанийн бүтэц орон тоог оновчтой болгох, ажилтнуудын цалин хөлс нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хүний нөөцийг хөгжүүлэх компанийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн удирдан чиглүүлсээр салбарын тэргүүлэгч байгууллагын байр суурийг нэмэгдүүлсэн билээ.
Г.Балжиннямыг удирдах хугацаанд "Диспетчерийн үндэсний төв" ТӨХХК нь чанарын удирдлагын тогтолцооны IS0 9001:2018 стандарт, мэдээллийн аюулгүй байдлын ІS0 27001:2013 стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдлын MNS IS0 45001:2018 стандартуудыг амжилттай нэвтрүүлж, “Эрчим хүчний салбарын 2013, 2019 онд шилдэг байгууллага"-аар тус тус шалгарсан зэрэг олон амжилтыг хамтдаа бүтээлцсээр иржээ.
Түүнчлэн эрчим хүчний зах зээлийн харилцааг боловсронгуй болгох өрсөлдөөнт зах зээлийг үе шаттай нэвтрүүлэх, хамгийн бага өртгийн шалгуурт нийцсэн эдийн засгийн үр ашигтай диспетчерийн зохицуулалт, горим тооцоо хийгдэж байгаа эсэхэд хяналт тавьж, судалгааны үндсэн дээр оновчтой зохицуулалт, горим төлөвлөлт хийх боломжийг бүрдүүлэх, системийн найдвартай, тогтвортой ажиллагааг хангах, аваар саатлаас урьдчилан сэргийлэх реле хамгаалалт, автоматикийн орчин үеийн шинэ техник технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.