ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД С.ДАЛХААСҮРЭН “БАГАНУУРЫН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨХК, “БАГАНУУР ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-УУДАД АЖИЛЛАЛАА

ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД С.ДАЛХААСҮРЭН “БАГАНУУРЫН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨХК, “БАГАНУУР ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-УУДАД АЖИЛЛАЛАА

Уншсан既読Read 2
ТүгээхShare共有する공유하기

Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний гүйцэтгэлтэй газар дээр нь танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд 2025.12.30-ны өдөр “Багануурын дулааны станц” ТӨХК, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ууд дээр ажиллалаа.
Компаниудын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэрэгжилт, горим ажиллагаа, тус компанид үүсээд буй хүндрэлтэй асуудлын талаар хэлэлцэн, холбогдох шийдвэрийг гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар компанийн удирдлагуудад дараахь үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

- “Багануурын дулааны станц” ТӨХК-ийн дулааны үнэ тарифын зөрүүнээс шалтгаалан өр төлбөр нэмэгдсэн, мөнгөн хөрөнгийн дутагдалд орсон хүндрэлтэй асуудлыг Эрчим хүчний сайдын 2025 оны урсгал зардалд зохицуулалт хийж 550.0 сая төгрөгийг санхүүжүүлэхээр шийдвэрлэв.
- Шинэчлэгдсэн дулааны үнэ тарифыг мөрдөх хугацааг хойшлуулсантай холбогдуулан, хоёр компаниудын хооронд үүссэн өр төлбөрийг үе шаттайгаар барагдуулах, мөн ажилчдын цалин, хөлс, нийгмийн халамжийг бууруулахгүй байхад анхаарч ажиллах талаар арга хэмжээ авч ажиллахыг гүйцэтгэх захирлуудад үүрэг өглөө.
- Ухаалаг тоолуур суурилуулах ажлыг үе шаттайгаар 2026-2027 онд хэрэгжүүлэхдээ хэрэглэгчдэд гомдол чирэгдэл учруулахгүйгээр гүйцэтгэх, төсөл хэрэгжсэнээр үүсэх давуу талыг сурталчлан танилцуулах ажил зохион байгуулах, мөн хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахиж  аваар осолгүй ажиллахыг  “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Ганчулуунд үүрэг даалгавар өгөв.