
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01614/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, тулгамдаж буй асуудлуудтай танилцаж инженер техникийн ажилтнуудын санал бодлыг сонсон харилцан ярилцаж, цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд дэд сайдын зүгээс компанийн удирдлагуудад дараах үүрэг, чиглэл өглөө. Үүнд:
“Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаар тогтоолын дагуу бүтцийн өөрчлөлт хийж, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-уудын цахилгаан дамжуулах сүлжээг нэгтгэж, 2 шинэ салбарыг байгуулсантай холбогдуулан салбаруудын үйл ажиллагааг богино хугацаанд жигдрүүлэх;
2. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн хүрээнд хийгдэж буй дэд станцуудын тоноглол шинэчлэх ажлыг төлөвлөгдсөн хугацаанд дуусгах;
3. 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөлт, гүйцэтгэлд онцгой анхаарч ажиллах, Инженер техникийн ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйд онцгой анхаарах
4. Цаг уурын нөхцөл байдал, температурын огцом өөрчлөлтийн улмаас хэрэглэгчдийн цахилгаан хангамж доголдох, болзошгүй гэнэтийн тасралт саатлаас урьдчилан сэргийлэх, гарсан тасралт саатлын үед хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн хэвийн болгох зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч ажиллах;
5. Техник зохион байгуулалтын ажлууд, зайлшгүй шаардлагатай их засвар болон бусад засвар үйлчилгээ шинэчлэлийн ажлуудаа цаг хугацаанд нь гүйцэтгэх
Мөн салбарын тогтвортой, найдвартай ажиллагааг хангахын тулд үндсэн үүрэгт ажлаа хариуцлагатайгаар гүйцэтгэж, өвлийг өнтэй давахыг хүслээ.
