СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

ТүгээхShare共有する공유하기
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Азийн Хөгжлийн банкны тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийн туршилтын төсөл”-д дараах олон улсын зөвлөхүүдийг нээлттэй сонгон шалгаруулж ажилд авна.

Сэргээгдэх эрчим хүчний халаалтын мэргэжилтэн (Олон улсын зөвлөх)- 1

Тавигдах шаардлага:

  • Сэргээгдэх эрчим хүчний халаалт, нарны дулаан, дулааны насос, газрын гүний дулаан (хөрсний болон агаарын эх үүсвэрийн төрөл)-ы  төсөл арга хэмжээг төлөвлөх ба хэрэгжүүлэх чиглэлээр 12-оос цөөнгүй жилийн ажлын туршлагатай байх;
  • Эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч,инженер-эдийн засагч мэргэжлээр дээд боловсролтой байх;
  • Сонирхолын бүлэг (Засгийн газрын байгууллага, дотоодын барилгын компаниуд гэх мэт)-тэй ажиллаж байсан туршлагатай байх;
  • Азийн хөгжлийн банк болон бусад олон улсын хөгжлийн байгууллагуудын санхүүжилттэй төсөлд ажиллаж байсан бол давуу тал болно;
  • Англи хэлээр ярих ба бичих чадвартай байх;

Эрчим хүчний хэмнэлтийн мэргэжилтэн (Олон улсын зөвлөх)- 1

Тавигдах шаардлага:

  • Эрчим хүчний хэмнэлтийн төсөл арга хэмжээг төлөвлөх ба хэрэгжүүлэх чиглэлээр 12-оос цөөнгүй жилийн ажлын туршлагатай байх;
  • Эрчим хүч, барилга, инженер-эдийн засагчийн мэргэжлээр дээд боловсролтой байх;
  • Сонирхолын бүлэг (Засгийн газрын байгууллага, дотоодын барилгын компаниуд гэх мэт)-тэй ажиллаж байсан туршлагатай байх;
  • Азийн хөгжлийн банк болон бусад олон улсын хөгжлийн байгууллагуудын санхүүжилттэй төсөлд ажиллаж байсан бол давуу тал болно;
  • Англи хэлээр ярих ба бичих чадвартай байх;

Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг бүрдүүлж өгнө үү.

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
  2. Анкет /АХБ-ны маягтын дагуу/;
  3. Диплом болон сертификатын хуулбар
  4. Ажлын туршлагын талаарх мэдээлэл. /Өмнөх ажил олгогчийн захиаг хавсаргах/

Дээрх материалуудыг 2023оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 23:59 цаг хүртэл доорхи хаягаар хүлээн авна.

АХБ-ны Зөвлөхийн менежментийн систем                                                                                       (ADB’s Consulting Services Recruitment Notice)-ээр өргөдөл гаргана.