Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Чойр-Сайншандын 220 кВ-ын 2 хэлхээт 220.4 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам, 220/110/35 кВ-ын дэд станц барих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид дараах ажилтнуудыг нээлттэй сонгон шалгаруулж, ажилд авна. Үүнд:
-
Дэд станцын инженер -1.
Тавигдах шаардлага:
-
Дэд станц, цахилгаан сүлжээ, систем, автоматжуулалт, цахилгаан хангамжийн инженерийн бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
-
Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
-
Компьютер, хэрэглээний, ДСУМС, техникийн мэдээллийн сангийн программыг бүрэн ашигладаг байх;
-
Шуурхай ажиллагаа, ТАД, ААД-ийн шалгалт өгч тэнцсэн байх;
-
Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх;
-
Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх;
-
Илүү цагаар ажиллах,ажлын ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх;
-
Дэд станцын реле хамгаалалт, автоматикийн инженер -1.
Тавигдах шаардлага:
-
Цахилгаан системийн автоматжуулалт, цахилгааны инженер мэргэжлийн бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
-
Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
-
Өмнө нь ижил төстэй үйлдвэр компанид болон төсөл дээр ажиллаж байсан туршлагатай байх;
-
РХАБ, хоёрдогч хэлхээ хэмжүүрийн тоноглолын гэмтлийг тодорхойлж устгах, засвар үйлчилгээ хийх чадвартай байх;
-
Англи хэлний ярианы болон бичгийн чадвартай байх;
-
Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх;
-
Илүү цагаар ажиллах,ажлын ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх;
-
Байгаль орчин, нийгмийн асуудал хариуцсан ажилтан
Тавигдах шаардлага:
-
Байгаль орчны мэргэжлээр чиглэлээр их дээд сургууль төгссөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
-
Байгаль орчин, нийгмийн хамгааллын чиглэлээр 5-аас доошгүй жил нийтийн албанд эсвэл төрийн бус байгууллагад ажилласан байх;/Олон улсын байгууллагын шугамаар хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдэд ажилласан бол давуу тал болно/
-
Эрчим хүчний болон дэд бүтцийн салбарын талаар тодорхой мэдлэгтэй байх;
-
Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх;
-
Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх;
-
Илүү цагаар ажиллах,ажлын ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх;
Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг бүрдүүлж өгнө үү. Үүнд:
-
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
-
Төрийн албан хаагчийн анкет;
-
Иргэний үнэмлэхний хуулбар;
-
Мэргэжлийн үнэмлэх, дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
-
Ажлын туршлагын талаарх мэдээлэл. /Нийгмийн даатгал, шимтгэл төлөлтийн лавлагааг хавсаргах/;
Дээрх материалуудыг 2024 оны 05дугаар сарын 15-ны өдрийн 16:00 цаг хүртэл доорхи хаягаар хүлээн авна.
Хаяг: Эрчим хүчний яам, Засгийн газрын 14-р байр, 1 дүгээр давхар, 100 тоот өрөө
Утас: 51-267072, и-мейл: baasankhuu@energy.gov.mn(pdf хэлбэрээр хавсаргах)