“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.
Тавигдах шаардлага:
-
Менежментийн ур чадвартай, 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажил гүйцэтгэж байсан, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, удирдлагын зохих дадлага туршлагатай, эрчим хүчний инженер /0713 цахилгаан эрчим хүч/, эсхүл менежментийн ба удирдахуй /0413/ чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх;
-
Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, манлайлах, олон нийттэй харилцах ур чадвартай байх;
-
Компанитай аливаа бизнесийн холбоогүй байх;
-
Баримт бичиг боловсруулах, компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх;
-
Ял шийтгэлгүй байх.
Бүрдүүлэх материал:
-
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
-
Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг бүрэн зөв бөглөх, 4х6 хэмжээтэй зураг заавал наасан байх/;
-
Ажил байдлын тодорхойлолт;
-
Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /e-mongolia лавлагаа/;
-
Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia лавлагаа/;
-
Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
-
Иргэний үнэмлэхийн хуулбар.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2024оны 11дүгээр сарын 25-ныөдрийн 15:00 цаг хүртэл Эрчим хүчний яам /Засгийн газрын XIVбайр/-ны 2 давхар 213 тоот, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хороохүлээн авна. Холбогдох утас: 51-263094
тестийн Шалгалт:
Удирдах ур чадварын түвшинг тогтоох шалгалт 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 10:00 цагт Эрчим хүчний яамны хурлын танхимд зохион байгуулагдана. Шалгалтыг дараах агуулгын хүрээнд нийт 30 тестээр авах бөгөөд 70 буюу түүнээс дээш хувиар тэнцэнэ. Үүнд:
-
Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;
-
Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвар;
-
Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар, цахим орчин, компьютерын хэрэглээний программ ашиглах чадвар.
Ярилцлагын шалгалт:
Эрчим хүчний яамны хурлын танхимд 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 14:00 цагт удирдах ур чадварын түвшинг хангасан нэр дэвшигчээс дараах агуулгын хүрээнд ярилцлага авна. Үүнд:
-
Удирдан зохион байгуулах чадвар;
-
Манлайлах чадвар;
-
Багаар ажиллах чадвар.
Анхаарах зүйлс:
-
Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичих;
-
Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
-
Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана;
-
Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
“АЛТАЙ-УЛИАСТАЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ” ТӨХК-ИЙН
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ
2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр