10 аймгийн төвийн дулааны станц барих төслийн удирдагч сонгон шалгаруулах зар

10 аймгийн төвийн дулааны станц барих төслийн удирдагч сонгон шалгаруулах зар

ТүгээхShare共有する공유하기
10 аймгийн төвийн дулааны станц барих төслийн удирдагч сонгон шалгаруулах зар

Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй “ дараах ажилтныг нээлттэй сонгон шалгаруулж ажилд авна. Үүнд:

1. Төслийн зохицуулагч (1 хүн)

Тавигдах шаардлага

-       Инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;

-       Эрчим хүчний мэргэшсэн инженерийн зэрэгтэй байх;

-       Дулааны цахилгаан станц, дулааны станц болон шугам сүлжээ, төсөл хөтөлбөрийн удирдах албан тушаалд ажилласан туршлагатай байх;

-       Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, олон нийттэй харилцах ур чадвартай байх;

-       Англи эсвэл Солонгос хэлний бичгийн болон ярианы чадвартай байх;

-       Баримт бичиг боловсруулах ур чадвартай байх, хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх;

-       Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.

Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг бүрдүүлж өгнө үү.

1.    Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт

2.    Төрийн албан хаагчийнанкет;

3.    Товч намтар;                                                                                     

4.    Иргэний үнэмлэхийн хуулбар;

5.    Мэргэжлийн үнэмлэх, дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар;

6.  Ажлын туршлагын талаарх мэдээлэл “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (E-Mongolia)”-ээс татан авсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт);

7.    Ажил байдлын тодорхойлолт.

Дээрх материалуудыг 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 16:00 цаг хүртэл доорх хаягаар хүлээн авна.

Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Засгийн газрын XIV байр, Эрчим хүчний яам, 1 дүгээр давхар, 100 тоот.

Цахим хаяг: batbuyan@energy.gov.mn

Холбогдох утас: 88005187, 51-267072, 51-263051