"Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц" төслийн нүүлгэн шилжүүлэлт, нөхөн олговор, гэрээний асуудал хариуцсан ажилтанг сонгон шалгаруулах зар

"Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц" төслийн нүүлгэн шилжүүлэлт, нөхөн олговор, гэрээний асуудал хариуцсан ажилтанг сонгон шалгаруулах зар

ТүгээхShare共有する공유하기
"Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц" төслийн нүүлгэн шилжүүлэлт, нөхөн олговор, гэрээний асуудал хариуцсан ажилтанг сонгон шалгаруулах зар

Ерөнхий зүйл

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээлээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд баригдах “Эрдэнэбүрэн Усан цахилгаан станц” шинээр барих төслийг хэрэгжүүлнэ. Төслийн барилга угсралтын ажилд дараах чиг үүрэг бүхий Нүүлгэн шилжүүлэлт, нөхөн олговор, гэрээний асуудал хариуцсан ажилтанг хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулна.

Ажлын хамрах хүрээ

Төслийн хүрээнд Байгаль орчны менежментийн төлөвлөгөө /БОМТ/-г төлөвлөгөөт хугацаанд, үр дүнтэй, байгаль орчин, нийгэмд ээлтэйгээр хэрэгжүүлэх, төслийн хүрээнд хэрэгжих гэрээ хэлцэл, худалдан авалтыг хуулийн хүрээнд зохион байгуулах ажлуудыг зохион байгуулах

Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ" /БОННҮ/-ний тайланд тодотгол оруулах, жил бурийн БОМТ-ний хэрэгжилтийг хангах, үүнд: шинэчлэх, батлуулах, хэрэгжилтийг хангах, хяналт тавих, тайлагнах;

  • Байгууллагын чиг үүрэгтэй холбоотойгоор хийгдэж буй бүx төрлийн гэрээг байгуулах, бүртгэх, гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих;
  • Төслийн нөлөөлөлд өртөж буй газрыг чөлөөлөх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж, хэрэгжилтийг ханган ажиллах;
  • Удирдах албан тушаалтнаас өгсөн аливаа үүрэг даалгаврын биелэлтийг хангаж ажиллах.
  • БОМТ-г боловсруулах, холбогдох байгууллагаар батлуулах, хэрэгжилтийг хангах, хяналт тавих, тайлагнах
  • Шаардлагатай бол БОННҮ-ний тайланд тодотгол оруулах, батлуулах;
  • БОМТ-г хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын төсвийг боловсруулах, батлуулах, гүйцэтгэлийг хэрэгжүүлэх, тайлагнах;
  •  БОМТ-г хэрэгжүүлэхтэй холбогдон оролцогч талуудын чиг үүргийн уялдаа холбоог зангидах, уулзалт, хурал зохион байгуулах, гаргасан шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллах;
  • Байгаль орчны болон нийгмийн асуудлын хүрээнд шаардлагатай судалгаа шинжилгээ, үнэлгээг хууль зөв мэдээллээр хангах. тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн зохион байгуулах, тайлагнах;
  • Гэрээний төслийг боловсруулан, хэлцэл хийж гэрээг дүгнэх;
  • Төсөлтэй холбоотой нийгмийн асуудлын хүрээнд гарсан аливаа зөрчлийн талаар болон засаж, залруулах apra хэмжээний төлөвлөгөөг журмын дагуу боловсруулах;
  •  Төрийн захиргааны байгууллагууд болон орон нутаг хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах;
  •  Захиалагч болон гүйцэтгэгчийг бодит мэдээллээр хангах.
  • Төслийн анхан шатны үнэлгээг хийж төсөл эхлэх үеийн нөхцөл байдлын тайлан боловсруулах, Төслийн удирдах хороогоор тайланг хэлэлцүүлэх, дээд шатны байгууллагуудаар албажуулах;
  • Төслийн нөлөөлөлд өртөж буй иргэдтэй Газар чөлөөлөх гэрээ байгуулах, нүүлгэн шилжүүлэлт, нөхөн олговор олгох, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд туссан нийгмийн асуудалтай холбоотой үйл ажиллагааг заасан хугацаанд нь yp дүнтэй хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах.
  • Хуулийн байгууллагад төсөл хэрэгжүүлэх нэгжийг төлөөлөн оролцох;
  • Төслийн уйл ажиллагааны хүрээнд худалдан авах бараа ажил, үйлчилгээг сонгон шалгаруулах ажлыг хууль журмын дагуу төлөвлөж зохион байгуулж хэрэгжилтийг ханган ажиллах;
  •  Ажлын байрны тодорхойлолтод тусгасан бусад ажлуудыг зохион байгуулна.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Боловсрол: Дээд боловсролтой бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, Магистр бол давуу тал болно.
  • Мэргэжил: Санхүү /041201/,  Эрх зүйч /042101/
  • Туршлага: Мэргэжилээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх, багаар ажилласан туршлагатай байх, Төрийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай байх
  • Ур чадвар:Багаар ажиллах чадвартай, Албан бичиг боловсруулах чадвартай ,Хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн, илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх. 
  • Худалдан авах ажиллагааны сертификат болон фидикийн сургалтад хамрагдсан бол давуу тал болно.

ОРОЛЦОГЧДОД ШААРДАГДАХ БАРИМТ БИЧИГ:

Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг дарааллын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

  • Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх;
  • Товч намтар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын диплом, гэрчилгээ;
  • Мэргэшлийн үнэмлэх;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар;

Санамж: Хэрэв дээрх барим бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно.

Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягт дугтуйлж, битүүмжилж ирүүлнэ үү.

Улаанбаатар – 17040, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын XIV байр, Эрчим хүчний яам, Санхүү, хөрөнгө оруулалтын газар Утас: 267072

Баримт бичиг ирүүлэх хугацаа: 2025 оны 12 сарын 12-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.