ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ХАРЬЯА “НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ”-ИЙН ЗАРИМ АЖИЛТНУУДЫГ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ХАРЬЯА “НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ”-ИЙН ЗАРИМ АЖИЛТНУУДЫГ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

ТүгээхShare共有する공유하기
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ХАРЬЯА “НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ”-ИЙН ЗАРИМ АЖИЛТНУУДЫГ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
  1. Санхүүгийн ажилтан - 1 хүн

Ажлын хамрах хүрээ

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг Санхүү, НББ-ийн дотоодын хууль журам, хөгжлийн түншийн бодлого журмын нийцлийг хариуцах, санхүүгийн тайлагналыг хэрэгжүүлэх, хөндлөнгийн аудит хийлгэх.

  • Төсөл хэрэгжүүлэх нэгжид санхүү, НББ-ийн удирдлагын системийг нэвтрүүлж, ашиглана.
  • Төслийн санхүүгийн менежментийг хариуцан гүйцэтгэнэ, Үүнд: төсөвлөлт, санхүүгийн төлөвлөгөө, төсвийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэх, дотоод хяналт,санхүүгийн гүйцэтгэлийг зохион байгуулах, НББ-ийг хөтлөх.
  • УСНББОУС-т нийцсэн санхүү , НББ-ийн удирдлагын системийг нэвтрүүлж, хэрэгжилийг гүйцэтгэх.
  • СТОУС-т нийцсэн санхүү, НББ-ийн ийн удирдлагын системийг нэвтрүүлж, хэрэгжилийг гүйцэтгэх.
  • Төслийн жилийн төсөв боловсруулж, батлуулах, гүйцэтгэлийг зохион байгуулах
  • Төслийн төсвийн хуваарь боловсруулах, санхүүгийн төлөвлөгөө боловсруулж батлуулах, мөнгөн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх.
  • Төсвийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэх, санхүүгийн гүйцэтгэлийг хянах, гүйлгээний бичиг баримт боловсруулах, санхүүжилтийн хүсэлт боловсруулах, гүйлгээг хийх.
  • Хууль дүрэм журмын нийцлийг ханган, санхүүгийн тайлан боловсруулах, тайлагнах, хөндлөнгийн аудит хүлээн авах.
  • Ажлын байрны тодорхойлолтод тусгасан бусад ажлуудыг зохион байгуулна.
  • Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүр биелүүлж ажиллах;

Ажлын байранд тавигдах шаардлага

  1. Төслийн худалдан авах ажиллагааны ажилтан - 2 хүн

Худалдан авах ажиллагааны ажилтан албан тушаалтайгаар төслийн зорилго зорилтод нийцсэн худалдан авалтын дэлгэрэнгүй төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн мэдээ, тайланг тэдгээрийг бэлтгэх, тайлагнах

  • Төслийн худалдан авалтын дэлгэрэнгүй төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн мэдээ, тайланг тэдгээрийг бэлтгэх, тайлагнах, архивлах
  • Төслийн хүрээнд хийгдсэн ажлууд хууль эрх зүйн баримт бичгийн шаардлагуудыг хангаж байгаа эсэх, барааны нийлүүлэлтийг зохицуулах, ажлын даалгавар, техникийн тодорхойлолт шаардлага, худалдан авалтын журмын нөхцөлд тохирч байгаа эсэхийг хянах;
  • Худалдан авалтын хүрээнд нарийвчилсан зураг төсөл, техникийн тодорхойлолт, үнийн төсвийг уялдуулан хянах, оролцогч талуудад худалдан авах ажиллагааны талаар зааварчилгаа, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх;
  • Худалдан авалтын төлөвлөгөөг боловсруулах, хянах, шинэчлэх;
  • Тендерийн бичиг баримтуудыг хөгжлийн түншийн стандартын дагуу боловсруулж банкаар хянуулан зөвшөөрөл авах;
  • Аудитын хяналтад зориулж худалдан авах ажиллагааны үнэн зөв файл, бичлэгийг тухай бүр хийх;
  • Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүр биелүүлж ажиллах;
  • Ажлын байрны тодорхойлолтод тусгасан бусад ажлуудыг зохион байгуулна.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш, Худалдан авах ажиллагаа (ХАА)-ны А3 гэрчилгээ авсан байх,
  • Туршлага: ХАА-ны чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан байх, Эрчим хүчний салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Ур чадвар:
    • ХАА-ны чиглэлээр 5-с доошгүй жил ажиллаж байсан талаар ажил байдлын баталгаажуулсан тодорхойлолт ирүүлэх; 
    • Олон Улсын банк, санхүүгийн байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдэд ажиллаж байсан туршлагатай байх;
  • Тусгай шаардлага:
    • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
  1. Дэд станцын инженер- 2 хүн

Төслийн хүрээнд баригдах цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний шугам сүлжээ, дэд станцуудын зураг төсөв, барилга угсралт, үйл ажиллагаа, ашиглалт засвартай холбоотой инженерийн үйл ажиллагааг чанарын өндөр түвшинд гүйцэтгүүлж, хяналт тавих;

  • Төслийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч болон зохицуулах чиг үүргийн байгууллагуудтай хамтран ажиллаж төслийг үр дүнтэй, төлөвлөсөн хугацаанд чанарын өндөр түвшинд хэрэгжүүлэх
  • Төслийн техникийн баримт бичгийн бүрдлийг боловсруулах
  • Төслийн барилга угсралтын талбайд болон бичиг баримтад техникийн хяналт хэрэгжүүлэх
  • Төслийн үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд заасан арга хэмжээг хугацаанд нь гүйцэтгэхийг санал болгох, хянах, удирдлагад мэдээлэх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш
  • Мэргэшил: Цахилгаан хангамж, эрчим хүчний менежмент аль нэг мэргэжилтэй байх, ХАА-ны А3-ын гэрчилгээтэй бол давуу тал болно
  • Туршлага: Эрчим хүчний салбарт ажиллаж байсан туршлагатай байх.
  • Тусгай шаардлага:
    • Англи хэлний мэдлэгтэй байх
    • Бичиг баримт боловсруулах чадвар маш сайн, багаар ажиллах чадвар сайн, өөрийгөө хөгжүүлэх, бусдад мэдлэгээ хуваалцах чадвартай байх
    • Олон улсын санхүүжилтээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрт ажилласан бол давуу тал болно
  • Ур чадвар:
    • Эрчим хүчний талаарх хууль, норм, дүрмийн талаар мэдлэгтэй байх

 

ОРОЛЦОГЧДОД ШААРДАГДАХ БАРИМТ БИЧИГ:

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах баримтыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

  • Хүсэлт;
  • Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх;
  • Товч намтар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар (E-mongolia цахим системээс);
  • Боловсролын диплом, гэрчилгээний баталгаажуулсан хуулбар;
  • Мэргэшлийн үнэмлэхийн баталгаажуулсан хуулбар;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт, ажил олгогчийн тодорхойлолт /Ажил эрхэлсэн хугацааны нийгмийн даатгалын лавлагааг E-mongolia цахим системээс татаж ирүүлэх, шаардлагатай бол хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/;

Санамж: Хэрэв дээрх барим бичгийн аль нэг нь байхгүй болон шаардлагад нийцүүлж ирүүлээгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно.

Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягт дугтуйлж, битүүмжилж ирүүлнэ үү.

Улаанбаатар – 17040, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын XIV байр, Эрчим хүчний яам, Санхүү, хөрөнгө оруулалтын газар Утас: 51-267072

Баримт бичиг ирүүлэх хугацаа: 2025 оны 12 дугаар сарын 31-ний 10:00 цагаас өмнө ирүүлнэ.

---оОо---