“Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

“Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

ТүгээхShare共有する공유하기
“Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд  нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

“Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд  нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

Тавигдах шаардлага:

  • Менежментийн ур чадвартай, 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай, Эрчим хүчний салбарт мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, удирдах ажлын дадлага туршлагатай,  технологи инженер-/0723/ магистр /0413/, Эдийн засагч /031101/ чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх;
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх;
  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, манлайлах, олон нийттэй харилцах ур чадвартай байх;
  • Компанитай аливаа бизнесийн холбоогүй байх;
  • Баримт бичиг боловсруулах, компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх.

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
  2. Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг бүрэн зөв бөглөх, 4х6 хэмжээтэй зураг заавал наасан байх/;
  3. Ажил байдлын тодорхойлолт;
  4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /e-mongolia лавлагаа/;
  5. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia лавлагаа/;
  6. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
  7. Иргэний үнэмлэхийн хуулбар.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 17:00 цаг хүртэл Эрчим хүчний яам /Засгийн газрын XIV байр/-ны 2 давхар 212 тоот, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга хүлээн авна. Холбогдох утас:

Тест болон ярилцлагын шалгалт:

Эрчим хүчний яамны хурлын танхимд 2026 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 14:00 цагт нэр дэвшигчээс тестийн шалгалт болон дараах агуулгын хүрээнд ярилцлага авна. Үүнд: Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;

  1. Удирдан зохион байгуулах чадвар;
  2. Манлайлах чадвар;
  3. Багаар ажиллах чадвар.

Анхаарах зүйлс:

  1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичих;
  2. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
  3. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана;
  4. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

 

“Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийн

Төлөөлөн удирдах зөвлөл

2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр