“Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна

“Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна

ТүгээхShare共有する공유하기
“Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8 дахь заалт, 81 дүгээр зүйлийн 81.5.1 дэх заалт, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийг тус тус үндэслэн “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

КОМПАНИЙН ТАЛААР:

Эрчим хүчний “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК (цаашид Компани гэх) анх 1964 онд тэр үеийн Аж Үйлдвэрийн Яаманд Диспетчерийн тасаг нэртэй байгуулагдан түүнээс хойш эдүгээ хүртэл ТЭХС, ЭХУГ-ын бүтцэд “Төв диспетчерийн алба” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 2001 оны 2 дугаар сард Улсын Их Хурлаар батлагдсан “Эрчим хүчний тухай” хууль, Монгол улсын Засгийн газрын мөн оны 164 тоот тогтоолын дагуу 2001 оны 8-р сарын 1-ний өдрөөс “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК болон бие даан үйл ажиллагаа явуулж байна.

Тус компани нь цахилгаан, дулааны эрчим хүчийг хоногийн 24 цагийн турш техникийн шуурхай удирдлагаар хангах, эдийн засгийн үр ашигтай диспетчерийн зохицуулалтыг хийх үндсэн чиг үүргээс гадна дараах бусад чиг үүргийг хэрэгжүүлдэг:

  • Цахилгаан, дулааны эрчим хүчний диспетчерийн шуурхай зохицуулалт
  • Цахилгаан эрчим хүчийг экспорт, импорт хийх
  • Цахилгаан, дулааны эрчим хүчний өдөр, сар, жил, хэтийн горим төлөвлөлт
  • Эрчим хүчний нэгдсэн системийн горим ажиллагааны тооцоо
  • Реле хамгаалалт, автоматикийн үйл ажиллагаа
  • Төвийн бүсийн нэгдсэн системийн арилжааны үйл ажиллагаа
  • Техник хяналтын үйл ажиллагаа
  • Мэдээллийн технологийн үйл ажиллагаа
  • Шуурхай холбоо, хяналт мэдээллийн нэгдсэн системүүд
  • Техник технологийн судалгаа, шинжилгээ

 

ГүйЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:

  • Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг Компанийн тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль,  Хөдөлмөрийн тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын хууль, Шилэн дансны тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, дүрмийн хүрээнд удирдан зохион байгуулах;
  • Компанийн менежментийг боловсронгуй болгох, техник технологийг шинэчлэх, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг үзүүлэлт бүрээр биелүүлэх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах, ажил, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг өндөр түвшинд хүргэх, өртөг, зардлыг хямдруулах, өр авлагыг бууруулах, ажилтнуудын нийгмийн асуудлыг журмын дагуу шийдвэрлэж ажиллах;
  • Өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд бусад хуулийн этгээд, иргэдтэй гэрээ, хэлцэл байгуулах;

Нэр дэвшигчид Тавигдах шаардлага:

  • Эрчим хүчний инженер эсхүл санхүү, эдийн засгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх, менежментийн ур чадвартай, 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажил гүйцэтгэж байсан, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, удирдлагын зохих дадлага туршлагатай.
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх;
  • Компанийн засаглал болон тухайн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх;
  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, манлайлах, олон нийттэй харилцах ур чадвартай байх;
  • Тухайн хуулийн этгээдтэй бизнесийн аливаа холбоогүй байх;
  • Баримт бичиг боловсруулах, компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх;
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх;

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
  2. Анкет (Төрийн албан хаагчийн анкетыг бүрэн зөв бөглөх, 4х6 хэмжээтэй зураг заавал наасан байх);
  3. Ажил байдлын тодорхойлолт;
  4. Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Ажил эрхэлсэн хугацааны нийгмийн даатгалын лавлагааг E-mongolia цахим системээс татаж ирүүлэх, шаардлагатай бол хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/;
  5. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (e-mongolia лавлагаа);
  6. Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт (e-mongolia лавлагаа);
  7. Боловсролын диплом, үнэмлэх, мэргэшүүлэх сургалт, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
  8. Иргэний үнэмлэхийн хуулбар.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2026 оны 01  дүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цаг хүртэл Эрчим хүчний яам (Засгийн газрын XIV байр)-ны 3 давхарт 304 тоот, Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Энхүүш, Холбогдох утас: 51-263066

Шалгалтын агуулга:

Тестийн шалгалт:

Удирдах ур чадварын түвшин тогтоох шалгалт 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 14:00 цагт Эрчим хүчний яамны хурлын танхимд зохион байгуулагдана. Шалгалтыг дараах агуулгын хүрээнд нийт 30 тестээр авах бөгөөд 70 буюу түүнээс дээш хувиар тэнцэнэ. Үүнд:

  1. Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;
  2. Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвар;
  3. Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар, цахим орчин, компьютерын хэрэглээний программ ашиглах чадвар

Ярилцлагын шалгалт:

Эрчим хүчний яамны хурлын танхимд 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 16:00 цагт удирдах ур чадварын түвшин хангасан нэр дэвшигчээс дараах агуулгын хүрээнд ярилцлага авна. Үүнд:

  1. Удирдан зохион байгуулах чадвар;
  2. Манлайлах чадвар;
  3. Багаар ажиллах чадвар.

Анхаарах зүйлс:

  1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичих;
  2. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
  3. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана;
  4. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

 

“Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн

Төлөөлөн удирдах зөвлөл

2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр