СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
“Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Дотоод аудиторын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.
Тавигдах шаардлага:
- Эдийн засаг (0311016), Нягтлан бодох бүртгэл (0411016), Эрх зүй (04216) чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэшсэн байна;
- Зээл буюу батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
- Ял шийтгэлгүй байх;
- Эрчим хүчний салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
- Анкет (Төрийн албан хаагчийн анкетыг бүрэн зөв бөглөх, 4х6 хэмжээтэй зураг заавал наасан байх);
- Ажил байдлын тодорхойлолт;
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (e-mongolia лавлагаа);
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (e-mongolia лавлагаа);
- Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 12:00 цаг хүртэл Эрчим хүчний яам (Засгийн газрын XIV байр)-ны 2 давхар 211 тоот, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хороо хүлээн авна. Холбогдох утас: 51-263081
ТЕСТ БОЛОН ЯРИЛЦЛАГЫН шалгалт:
Эрчим хүчний яамны хурлын танхимд 2026 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 14:00 цагт нэр дэвшигчээс тестийн шалгалт болон дараах агуулгын хүрээнд ярилцлага авна. Үүнд:
- Удирдан зохион байгуулах чадвар;
- Манлайлах чадвар;
- Багаар ажиллах чадвар.
Анхаарах зүйлс:
- Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичих;
- Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана;
- Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
“Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн
Төлөөлөн удирдах зөвлөл
2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр