“Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Дотоод аудиторын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна

“Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Дотоод аудиторын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна

ТүгээхShare共有する공유하기
“Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Дотоод аудиторын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

“Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Дотоод аудиторын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

Тавигдах шаардлага:

  • Эдийн засаг (0311016), Нягтлан бодох бүртгэл (0411016), Эрх зүй (04216) чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэшсэн байна;
  • Зээл буюу батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
  • Ял шийтгэлгүй байх;
  • Эрчим хүчний салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
  2. Анкет (Төрийн албан хаагчийн анкетыг бүрэн зөв бөглөх, 4х6 хэмжээтэй зураг заавал наасан байх);
  3. Ажил байдлын тодорхойлолт;
  4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (e-mongolia лавлагаа);
  5. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (e-mongolia лавлагаа);
  6. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
  7. Иргэний үнэмлэхийн хуулбар.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2026 оны 01  дүгээр сарын 28-ны өдрийн 12:00 цаг хүртэл Эрчим хүчний яам (Засгийн газрын XIV байр)-ны 2 давхар 211 тоот, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хороо хүлээн авна. Холбогдох утас: 51-263081

ТЕСТ БОЛОН ЯРИЛЦЛАГЫН шалгалт:

Эрчим хүчний яамны хурлын танхимд 2026 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 14:00 цагт нэр дэвшигчээс тестийн шалгалт болон дараах агуулгын хүрээнд ярилцлага авна. Үүнд:

  1. Удирдан зохион байгуулах чадвар;
  2. Манлайлах чадвар;
  3. Багаар ажиллах чадвар.

Анхаарах зүйлс:

  1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичих;
  2. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
  3. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана;
  4. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

“Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн

Төлөөлөн удирдах зөвлөл

2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр