ОРОЛЦОХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА
(ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ - КОМПАНИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ)
2021.08.09
Монгол Улс
УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААН ХАНГАМЖИЙН ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ
Зээлийн дугаар :6589 MN
Даалгаврын нэр: Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн Байгаль орчин нийгмийн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд Байгаль орчны хөндлөнгийн хяналт тавих агентлагийн зөвлөх үйлчилгээ
Дугаар: CS-ESM-4
Эрчим хүчний яам нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөлд зориулан Дэлхийн банкнаас санхүүжилт хүлээн авсан бөгөөд санхүүжилтийн тодорхой хэсгийг зөвлөх үйлчилгээнд ашиглана.
Зөвлөх үйлчилгээ (“Үйлчилгээ”) нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн Байгаль орчин нийгмийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх 20 сарын хөндлөнгийн хяналт шинжилгээний байгууллагын ажлын удирдамжийг багтаасан болно.
Дулааны шугам өргөтгөх шинэчлэх төслийн ажлын аливаа үйл ажиллагаа нь дэлхийн банк болон үндэсний хууль тогтоомжийн дагуу байгаль орчин ба нийгмийн хүрээнд байгаль орчин, нийгмийн сөрөг нөлөөлөл, нөлөөллөөс зайлсхийх, багасгах зорилгоор боловсруулсан байгаль орчин нийгмийн хууль журам стандартыг баримтлан ажиллах шаардлагад хяналт тавьж, байгаль орчин нийгмийн нарийвчилсан үнэлгээ гаргахад оршино. Гэрээний нийт хугацаа 2021-2025 оны хооронд таван жилийн хугацаатай байна.
Эрчим хүчний яам нь эрх бүхий зөвлөх компаниудыг (“Зөвлөх”) үйлчилгээ үзүүлэх сонирхолоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхсон зөвлөхүүд нь үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах шаардлага, туршлагатай болохыг нотолсон мэдээллийг ирүүлнэ. Хураангуй жагсаалтын шалгуурууд. Үүнд:
Зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниудад тавигдах мэргэшлийн хамгийн бага шаардлага
Зөвлөх компанийн гол мэргэжилтэн, шинжээчид тавигдах шаардлага
Гэрээний хүчинтэй хугацаа
Сонирхсон зөвлөхүүд Дэлхийн Банкны Зээлдэгч нарт зориулсан худалдан авах ажиллагааны журам, (2016 оны 7 дугаар сар, 2020 оны 11 дүгээр сард шинэчилсэн) журамд тодорхойлсон Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаарх бодлогод нийцсэн байх. Мөн энэхүү даалгавартай холбоотой ашиг сонирхлын зөрчлийн талаархи дээрх журмын 3.14 болон 3.17 (b)(c)(d) заалтуудыг дагаж мөрдөнө.
Зөвлөх компани нь чадвараа сайжруулахын тулд бусад компани болон туслан гүйцэтгэгчтэй хамтран түншлэлээр хэрэгжүүлж болно. Хэрэв түншлэлээр хэрэгжүүлэх бол хариуцлагыг хамтран хариуцна.
Худалдан авах ажиллагааны журамд заасны дагуу зөвлөхийн чадварын үнэлгээний аргаар сонгон шалгаруулна.
Нэмэлт мэдээллийг ажлын өдөр 09:00-17:00 цагийн хооронд доорх хаягаар ирж авна уу. Оролцох сонирхлоо илэрхийлсэн баримт бичгийг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 11:00 цаг хүртэл доорх хаягаар ирүүлнэ.
Цахимаар материал хүлээн авахгүй.
Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:
Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо Үйлдвэрчний гудамж,
67 А байр, 2 тоот
Эрчим хүчний яамны Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмгдүүлэх төсөл
Төслийн инженер Е.Ерболат
Утас:+976-77006589; И-мэйл: erbolat050411@gmail.com