Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн шуурхай дуудлагын төв, сургалтын өрөөний засварын ажлын

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн шуурхай дуудлагын төв, сургалтын өрөөний засварын ажлын

ТүгээхShare共有する공유하기

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Эрчим хүчний яам нь Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн хүрээндэрх бүхий тендерт оролцогчдоос ““УБДС” ТӨХК-ийн шуурхай дуудлагын төв, сургалтын өрөөний засварын ажлын”–ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Энэхүүүнийн санал урилга нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “UNDB” цахим https://devbusiness.un.org/ хаяг-т нийтэлсэн Төслийн Худалдан авах ажиллагааны Ерөнхий мэдэгдлийн дагуу зарлагдаж байна.

Дэлхийн Банкны Зээлдэгч нарт зориулсан худалдан авах ажиллагааны журам, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МӨРДӨХ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА: Бараа, Ажил, Зөвлөх ба Зөвлөхийн бус үйлчилгээ(2016 оны 7 дугаар сар, 2020 оны 11 дүгээр сард шинэчилсэн)- ний дагуу үнийн санал авах аргаар явуулах бөгөөд худалдан авах ажиллагааны журамд тодорхойлсон эрх бүхий бүх тендерт оролцогчдод нээлттэй байна. Мөн Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаар баримтлах бодлогыг уг журмын 3.14. Сонирхлын зөрчил хэсэгт заасныг мөрдөнө үү.

Оролцохыг сонирхсон этгээд нь erbolat050411@gmail.com цахим хаягаар албан хүсэлт гаргаж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Үнийн санал урилгыг “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, www.energy.gov.mn, www.dulaan.mn, www.tender.gov.mn сайтуудад байршуулсан.

Оролцогч нь үнийн саналаа 2 хувь бэлтгэж ирүүлэх ба хуудас бүрийг дугаарлаж материал тус бүрийг нь битүүмжлэн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 10:30 цаг эсвэл түүнээсөмнөЭрчим хүчний яаманд цаасаар ирүүлнэ. Үнийн саналыг цахимаар хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон үнийн саналыг хүлээн авахаас татгалзана.

Үнийн саналыг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 10:30 цагт Эрчим хүчний яамны хурлын зааланд нээнэ.

Дотоодны давуу эрх тооцох эсэх. “Үгүй”

Оролцогч нь санхүүгийн болон чадварын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 100%-иас багагүйбагагүй борлуулалтын орлоготой байна.
  • Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил: “2019, 2020, 2021” Ижил төстэй ажил гэдэгт:

Барилгын засвар, засал чимэглэлийн ажлыг тооцно.

  • Санхүүгийн тайлан: Тендерт оролцогч нь сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ.

Хаяг: Эрчим хүчний яам, 3 дугаар давхар, Хурлын танхим Засгийн газрын XIV байр, Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүрэг 3-р хороо, Улаанбаатар хот, Монгол  улс

Утасны дугаар: (976)-77006589, 88080060

Захиалагч
Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл
Нийтлэсэн
2022-06-02
Эцсийн хугацаа
2022-06-20