“ДУЛААНЫ ШУГАМЫН СҮЛЖЭЭНИЙ БОЛОН НЭМЭЛТ УСНЫ ОДОО МӨРДӨГДӨЖ БАЙГАА СТАНДАРТ, НОРМЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ”ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ КОМПАНИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
Огноо: 2024 оны 06 дугаар сарын 14
Монгол Улс
Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл
Зээлийн дугаар :6589 MN
Даалгаврын нэр: “Дулааны шугамын сүлжээний болон нэмэлт усны одоо мөрдөгдөж байгаа стандарт, нормыг шинэчлэн тогтоох”
Дугаар: CS-WM-22
Эрчим хүчний яам нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөлд зориулан Дэлхийн банкнаас санхүүжилт хүлээн авсан бөгөөд санхүүжилтийн тодорхой хэсгийг зөвлөх үйлчилгээнд ашиглана.
Одоо мөрдөж байгаа MNS 4345:1996 Дулааны цахилгаан станц, Үйлдвэрлэлийн ус, Химийн шинжилгээний зориулалттай цэвэрлэсэн ус бэлтгэх арга стандартыг шинэчлэн тогтоож стандартын төслийг ЭХЯ-ны ШУТЗ-өөр хэлэлцүүлсний дараа СХЗГ-ын Эрчим хүчний стандартчиллын техникийн хороогоор хэлэлцүүлж батлуулах ажил хийгдэнэ.
Эрчим хүчний яам нь эрх бүхий зөвлөх компаниудыг Зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонирхолоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхсон зөвлөхүүд нь үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах шаардлага, туршлагатай болохыг нотолсон мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
Сонирхсон зөвлөхүүд Дэлхийн Банкны Зээлдэгч нарт зориулсан худалдан авах ажиллагааны журам, (2016 оны 7 дугаар сар, 2020 оны 11 дүгээр сард шинэчилсэн) журамд тодорхойлсон Дэлхийн Банкны ашиг сонирхлын зөрчлийн талаарх бодлогод нийцсэн байх. Мөн энэхүү даалгавартай холбоотой ашиг сонирхлын зөрчлийн талаархи дээрх журмын 3.14 болон 3.17 (b)(c)(d) заалтуудыг үзнэ үү.
Худалдан авах ажиллагааны журамд заасны дагуу зөвлөхийн чадварын үнэлгээний аргаар сонгон шалгаруулна.
Нэмэлт мэдээллийг ажлын өдөр 09:00-17:00 цагийн хооронд доорх хаягаар ирж авна уу. Сонирхлоо илэрхийлсэн баримт бичгийг 2024 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 11:00 цаг хүртэл доорх хаягаар ирүүлнэ. Цахимаар материал хүлээн авахгүй.
Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:
Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо Үйлдвэрчний гудамж,
Комфорт плаза, 1003 тоот
Эрчим хүчний яамны Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмгдүүлэх төсөл
Төслийн дулааны ахлах инженер Н.Мэндбаяр
Утас:+976-77006589; 80085059 И-мэйл: Namsurenmendbayar@gmail.com