"ХАМТАРСАН КРЕДИТ ОЛГОХ МЕХАНИЗМЫН ХҮРЭЭН ДЭХ МОНГОЛ-ЯПОНЫ БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ"-Д УРЬЖ БАЙНА

"ХАМТАРСАН КРЕДИТ ОЛГОХ МЕХАНИЗМЫН ХҮРЭЭН ДЭХ МОНГОЛ-ЯПОНЫ БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ"-Д УРЬЖ БАЙНА

Уншсан既読Read 213
ТүгээхShare共有する공유하기

“Монгол Улсад Бизнесийн оролцоог нэмэгдүүлэх замаар Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хэрэгжилтийг ахиулах, Хамтарсан кредит олгох механизм (JCM)-ын төсөлд оролцогч талуудыг холбох форум”-ыг 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. 
 

Тус форумыг Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ), Монгол Улсын Эрчим хүчний яам (ЭХЯ), Японы Байгаль орчны яам (MOEJ), Японы Хилийн чанад дах байгаль орчны хамтын ажиллагааны төв (OECC), JCM-ыг хэрэгжүүлэгч агентлаг (JCMA) болон холбогдох түнш байгууллагуудтай хамтран зохион байгуулна. 
 

Арга хэмжээний зорилго нь Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хэрэгжилтийн талаарх практик ойлголтыг нэмэгдүүлэх, мөн Монгол Улсад Хамтарсан Кредит Олгох Механизмын төслүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцыг дэмжихэд оршино. 
Форумын хүрээнд JCM-ын хоёр талт хамтын ажиллагаа, төслийн мөчлөг, кредит олголтын журам, аргачлал зэрэг сүүлийн үеийн мэдээллийг танилцуулахын зэрэгцээ Монгол Улсын нүүрстөрөгч багатай зорилтод нийцсэн дэвшилтэт технологи болон байгальд суурилсан шийдлүүдийг хэлэлцэх юм. 

 

Мөн JCM-д холбогдох технологи, шийдлээ танилцуулах Япон болон Монголын компаниудын бизнесийн танилцуулах арга хэмжээг зохион байгуулж, талуудын хооронд бодит төслийг хөгжүүлэхэд чиглэсэн ганцаарчилсан зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна. 
 

БҮРТГЭЛ ЗӨВХӨН ДАРААХ ЛИНКҮҮДЭЭР ЦАХИМААР ХИЙГДЭХИЙГ АНХААРНА УУ.
 

Биечлэн оролцогчид: 
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfADE4J_UXOsRs6FkTBU35nFC7n7ZLUzMtGrSH2zKUp4p-8zw/viewform 
Цахимаар оролцогчид: 
https://iges-jp.zoom.us/webinar/register/WN_xDxEYKviT0uxJAw50I0Pbw#/registration 

 

ТАНХИМААР ОРОЛЦОХ БҮРТГЭЛИЙН ЭЦСИЙН ХУГАЦАА: 2026 ОНЫ 2 ДУГААР САРЫН 13