
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Тавигдах болзол, шаардлага:
1.төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
2.зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
3.зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх;
Бүрдүүлэх материал:
1.Хүсэлт
2.Төрийн албан хаагчийн анкет
3.Иргэний үнэмлэхийн хуулбар
4.Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
5.Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
6.Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
7.Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
8.Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангарагийн хуудас” хуулбар;
9.Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
10.Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
11.Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;
12.Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia-с татан авах/
13.Төрийн албан хаагчийн ерөнхий болон болон тусгай шалгалт өгсөн нотлох баримтыг хавсаргах.
Материал хүлээн авах:
Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалт
|
Д/д |
Байгууллага |
Дотоод нэгж |
Албан тушаалын нэр |
Орон тоо |
Албан тушаалын төрөл |
Албан тушаалын тодорхойлолтод тавигдах шаардлага |
|||||
|
төрөл |
Ангилал, зэрэглэл |
Боловсрол |
Мэргэжил |
Мэргэшил |
Туршлага |
|
|||||
|
1 |
Эрчим хүчний яам |
Эрчим хүчний үйлдвэрлэлийн ашиглалт, эрсдэлийн удирдлага, |
Эх үүсвэрүүдийн цахилгаан тоноглол, хяналт удирдлагын системийн ашиглалт аюулгүй ажиллагаа хариуцсан ахлах шинжээч |
1 |
Гүйцэтгэх |
ТЗ-4 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. |
Сэргээгдэх эрчим хүч /071301/; |
Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж, төгссөн байх |
Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх; хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх. |
|
|
2 |
Эрчим хүчний яам |
Эрчим хүчний үйлдвэрлэлийн ашиглалт, эрсдэлийн удирдлага, |
Төвлөрсөн дулаан хангамжийн ашиглалт, аюулгүй ажиллагаа хариуцсан ахлах шинжээч |
1 |
Гүйцэтгэх |
ТЗ-4 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. |
Дулааны цахилгаан станцын инженерчлэл /071303/; |
Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж, төгссөн байх |
|
|
|
3 |
Эрчим хүчний яам |
Төрийн захиргааны удирдлагын газар |
Тогтоол шийдвэр, өргөдөл гомдол, сургалт, шагнал хариуцсан ахлах мэргэжилтэн |
1 |
Гүйцэтгэх |
Дэс түшмэл ТЗ-6 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. |
Менежмент /041303 /; Эрх зүй /042101 /; Цахилгаан эрчим хүч / 0713 /;олон улсын харилцаа /031202/. |
|
|
|
|
4 |
Эрчим хүчний яам |
Бодлого төлөвлөлтийн газар |
Төсөл хөтөлбөрийн санхүүжилт хариуцсан ахлах мэргэжилтэн |
1 |
Гүйцэтгэх |
Дэс түшмэл ТЗ-6 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. |
Олон Улсын харилцаа /031202 /; Гадаад хэлний орчуулга /023101/; Бизнесийн удирдлага /041301 /; Үйлдвэрлэлийн менежмент /041302/; Санхүү / 041201 /; Эдийн засаг /031101/; Сэргээгдэх эрчим хүч /071301 /; Цахилгаан системийн автоматжуулалт /071304 /; Дулааны процессын автоматжуулалт /071305/; дулааны цахилгаан станцийн инжнерчлэл /071303/; цахилгааны инженер /071309/; цахилгаан хангамж /071310 /; Эрх зүй / 042101 /. |
|
|
|
|
5 |
Эрчим хүчний яам |
Бодлого төлөвлөлтийн газар |
Гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн |
1 |
Гүйцэтгэх |
Дэс түшмэл ТЗ-7 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
Олон Улсын харилцаа /031202 /; Гадаад хэлний орчуулга /023101/; Бизнесийн удирдлага /041301 /; Үйлдвэрлэлийн менежмент /041302/; Нягтлан бодох бүртгэл /041101/; Санхүү / 041201 /; Эрх зүй / 042101 /; Хөрөнгийн зах зээл / 041203 /; Сэргээгдэх эрчим хүч /071301 /; Эрчим хүчний ухаалаг сүлжээ ба систем /Ухаалаг сүлжээ / /071302/; Цахилгаан системийн автоматжуулалт /071304 /; Дулааны процесийн автоматжуулалт /071305/. |
|
Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
|
|
6 |
Эрчим хүчний яам |
Бодлого төлөвлөлтийн газар |
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр хариуцсан мэргэжилтэн |
1 |
Гүйцэтгэх |
Дэс түшмэл ТЗ-7 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. |
Сэргээгдэх эрчим хүч /071301/; Дулааны цахилгаан станцийн инжнерчлэл /071303 /; Цахилгааны инженер /071309 /; Цахилгаан хангамж /071310 /. |
|
Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
|
|
7 |
Эрчим хүчний яам |
Гэрээ эрх зүйн газар |
Салбарын хууль тогтоомж хариуцсан мэргэжилтэн |
1 |
Гүйцэтгэх |
Дэс түшмэл ТЗ-7 |
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. |
Эрх зүй /042101/ |
Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх |
Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
|
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ