Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуурын төсөл

Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуурын төсөл

Уншсан既読Read 334
ТүгээхShare共有する공유하기

Нэр төрөл

Тайлбар

1

Санхүүжүүлэгч байгууллага

Азийн хөгжлийн банк (Loan 3874-MON)

Өндөр түвшний технологийн сан (Grant 0696-MON)

2

Санхүүжилтийн хэлбэр (зээл, тусламж)

Зээл болон тусламж

3

Санхүүжилтийн дүн (валют)

103.00 сая ам.доллар

3.1

Зээлийн дүн

100.00 сая ам.доллар

3.2

Буцалтгүй тусламжийн дүн

3.00 сая ам.доллар

3.3

МУ-ын Засгийн газраас

Татварын чөлөөлөлт: 11.95 сая ам.доллар

4

Төсөл хэрэгжих хугацаа

2020-2025

5

Төслийн явц, хэрэгжилт

98%

6

Санхүүжилтийн гүйцэтгэл

91.3 сая ам.доллар

7

Барилга угсралтын ажлын гүйцэтгэл

100%

Төслийн ач холбогдол: Тус том чадлын эрчим хүч хуримтлуулах батарей хураагуурын байгууламжийг байгуулсанаар i) төвийн бүсийн эрчим хүчний системийн давтамж тохируулга хийх ii) системийн ачаалал хөнгөвчлөх буюу системийн үйл ажиллагаанд гарах чадлын дутагдлыг нөхөх iii) сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих iv) Дулааны цахилгаан станцуудын горим ажиллагааг сайжруулах v) систем “0” зогсолт хийхээс сэргийлэх, системийг сэргээх зэрэг үр нөлөө, ач холбогдлуудтай.

Барилга угсралтын ажлын талаар: “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуурын төсөл”-ийн хүрээнд 80МВт/200МВт.ц чадалтай Батарей хуримтлуурын станцын “Зураг төсөл, инженеринг, ханган нийлүүлэлт, угсралт суурилуулалт ба эхний 2 жилийн ашиглалт, үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх ажил”-ын гүйцэтгэгч (EPC) БНХАУ-ын “ZTT болон ZEST” компаниудын хамтарсан консорциум (Consortium of Jiangsu Zhongtian Technology Co., Ltd. & Zhongtian Energy Storage Technology Co., Ltd)-тай 2022 оны 7 дугаар сарын 04-нд гэрээ байгуулсан. Барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн туршилт тохируулгыг бүрэн хийж дуусган техникийн комиссын шийдвэрээр 2023 оны 12-р сарын 09-нөөс эхлэн одоог хүртэл нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлэн ажиллаж байна. Улсын комисс ажиллаж байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээн авсан. Үндсэн гүйцэтгэгч БХС-ын эхний 2 жилийн ашиглалт, засвар үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх гэрээт ажил 2024.01.01-нээс эхэлсэн ба 2025 оныг дуустал үргэлжилнэ. Гүйцэтгэгч компанийн зүгээс ашиглагч байгууллагын инженер, техникийн ажилтнуудыг чадавхижуулах сургалтуудыг үе шаттай зохион байгуулж, тогтмол дадлагажуулан ажиллаж байна. Үндсэн технологийн тоноглолуудад дараах тоноглолууд багтана.

  • 3.63МВт.ц багтаамжтай 64ш контейнер батарей;
  • 32ш иж бүрдэл эрчим хүчний хувиргах төхөөрөмжийн байгууламж;
  • 110/35кВ-ын хүчдэлийн түвшинтэй 100МВА чадалтай 2ш үндсэн трансформатор;
  • 35/0.4 кВ-ын 2.5 МВА-ын чадалтай 4ш дотоод хэрэгцээний трансформатор;
  • 35кВ-ын хаалттай хуваарилах байгууламж;
  • Хяналт удирдлагын EMS, BMS систем;
  • “Сонгино” хуримтлуурын станцын удирдлагын байр;
  • Галын усны насос станц, ус дамжуулах шугам хоолой