
Монгол Улсын Эрчим хүчний яам нь 5 байршилд нийт 110 МВт-ын нарны цахилгаан станц (НЦС) болон 52 МВт / 188 МВт.ц батарей хуримтлуурын систем (БХС) бүхий төслүүдийг сонгон шалгаруулах аукционыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд:
Багц-1: Баруун бүс
Багц-2: Зүүн бүс
Аукционыг Сэргээгдэх эрчим хүчний хуулийн дагуу Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр зохион байгуулахаар ажиллаж байна.
Энэхүү аукционд нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын систем, мөн дэд станцад холбогдох бүх дагалдах дэд бүтэц хамрагдана.
Шалгарсан хувийн хэвшлийн түншүүд нь урт хугацааны бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч (IPP)-ийн хувьд Төслийн зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барьж байгуулах, ашиглах болон засвар үйлчилгээ хийх үүргийг хариуцна. Ижил төстэй хэмжээний IPP буюу EPC төслүүдийг хөгжүүлж байсан туршлагатай сонирхсон төсөл хөгжүүлэгчдийг урьдчилан тодорхойлох зорилгоор компаниудаас сонирхлоо илэрхийлэх хүсэлт ирүүлэхийг урьж байна.
Монгол Улсын Засгийн газар нь хэрэгжих төслийн тус бүрийн байршлыг сонгож, газрын холбогдох эрхийг баталгаажуулсан болно. Сонгон шалгаруулалтад шалгарсан оролцогчдод холбогдох Монгол Улсын хууль тогтоомж болон төслийн гэрээнүүдийн нөхцөлийн дагуу НЦС болон БХС-ийг хөгжүүлэх, барьж байгуулах, ашиглах болон засвар үйлчилгээ хийх зорилгоор тухайн төслийн байршлуудыг ашиглах шаардлагатай эрхийг олгоно. Газрын эзэмших эрхийн зохицуулалт болон байршил тус бүрийн тусгай нөхцөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг сонгон шалгаруулалтын явцад олгоно.
Сонирхсон төсөл хөгжүүлэгчид нь багц-1 болон багц-2 төслүүдэд хоёуланд зэрэг сонирхлоо илэрхийлэх хүсэлт ирүүлж болно. ЭХЯ нь Төслийн бүх байршлыг хамарсан нэг аукцион, эсхүл тус бүрийн байршил буюу тодорхой багц байршлаар тусдаа аукцион зохион байгуулах эрхийг эдэлнэ. Худалдан авах ажиллагааны эцсийн загвар нь Санал ирүүлэх урилга (RFP)-ын баримт бичгийг гаргахаас өмнө тодорхой болно. Одоогийн байдлаар, ЭХЯ нь RFP-ыг 2026 оны сүүлийн хагас жилд багтаан зарлахаар төлөвлөж байна.
Cонирхлоо илэрхийлэх хүсэлт нь зөвхөн зах зээлийн сонирхлыг үнэлэх болон худалдан авах ажиллагааны загварыг боловсруулахад мэдээлэл бүрдүүлэх зорилготой болно. Энэхүү Cонирхлоо илэрхийлэх хүсэлтийг ирүүлэх нь аукционы дараагийн үе шатанд оролцоход заавал биелүүлэх шаардлага биш бөгөөд хүсэлтээ ирүүлсэн нь урьдчилсан шалгаруулалтад тэнцсэнд тооцогдохгүй. Сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг дангаар оролцох компани эсхүл түншлэл хэлбэрээр ирүүлж болно.
Аукционоор сонгон шалгаруулах төслийн талаарх хураангуй мэдээллийг доор тусгав.
Сонирхлоо илэрхийлсэн хүсэлт нь аливаа үүрэг хүлээхгүй бөгөөд хүсэлтийг дараах баримт бичгийн хамт Англи хэл дээр бэлтгэж ирүүлнэ.
Дээр дурдсан баримт бичгийг нэг PDF файл болгон илгээх шаардлагатай.
Нэмэлт мэдээллийг Эрчим хүчний яамны цахим хуудаснаас (www.energy.gov.mn) үзэх эсвэл доорх хүмүүстэй холбогдон авна уу.
Сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг 2026 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 23:59 цаг (Улаанбаатарын цагаар) гэхэд дараах цахим хаягуудад ирүүлнэ үү.
Эрчим хүчний яам:
И-мэйл: solarauction@energy-gov.mn
Хуулбарыг:
Азийн хөгжлийн банк
И-мэйл: MongoliaSolar@adb.org