
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолд төр, хувийн байгууллага бүр хүүхдэд зориулсан өрөө эсвэл хүүхдийн буланг тохижуулах үүргийг тусгасан байдаг.
Энэхүү үүрэг чиглэлийн хүрээнд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Төв удирдлагын эцэг, эхийн зөвлөл болон жендэрийн ажлын хэсэг нь компанийн Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран хүүхдийн өрөөг тохижуулж, өнгөрөгч сард үүдээ нээж, хүүхэд багачуудаа хүлээн авлаа. Тус хүүхдийн өрөө нь хүүхдийн стандартад нийцсэн бөгөөд ба эрчим хүчний салбарын хэмжээн дэх “жишиг хүүхдийн өрөө” болж чадлаа.
Ингэснээр эцэг, эхчүүд ажлынхаа тодорхой хугацаанд хүүхдээ тусгайлан тохижуулсан өрөөнд үлдээж, санаа зоволтгүйгээр ажиллах боломж бүрдэж байна. Энэ нь ажилтнуудын ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, ажлын гүйцэтгэл, үр дүнг сайжруулах зэрэгцээ хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгээсээ тараад эцэг, эхийнхээ ажилд дээр ирэх үед тоглох, хөгжих, хичээлээ давтах нөхцөлөөр хангаж, хүүхдийн эрхийг хамгаалсан, болзошгүй эрсдэлээс сэргийлсэн орчинг бүрдүүлж байгаа юм.
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК
