
Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо, “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай хамтран “Эрчим хүчний салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 2026 оны 09 дүгээр сарын 17,18-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч 37 байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан 115 инженер, албан хаагч оролцож, ХАБЭА-н ажилтнуудын өмнө тулгамдаж буй асуудлаар санал солилцож, харилцан туршлага солилцлоо.
Эрчим хүчний салбарын ХАБЭА-н ажилтнуудын ээлжит хэлэлцүүлгийг 2028 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК зохион байгуулахаар шилжин явах цом, тугийг гардан авлаа.

.jpg)

Хэлэлцүүлэгт оролцогчдодоо цаашдын ажилд нь амжилт хүсье!