
Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамны хүсэлтээр Эрчим хүчний салбарын гуравдугаар төсөл (ЭХС-3 төсөл)-ийг Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төслийн бэлтгэл ажил явагдаж байна.
Монгол Улсын хөгжилд амин чухал эрчим хүчний салбар үйлдвэрлэх хүчин чадал хангалтгүй, дэд бүтэц хуучирсан, нүүрснээс ихээхэн хамааралтай, экспортоор хэрэгцээгээ нөхөх шаардлагатай гэх мэт олон сорилтуудтай тулгарч байна. Эдийн засаг сэргэж эрчим хүчний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа энэ үед импортоос хараат хэвээр байх аваас энэхүү сэргэлтэд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Иймд дотоодын шийдлүүдийг яаралтай хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний үлэмж их нөөцөө хуучирч муудсан дэд бүтцээ шинэчилснээр эдийн засгийн эргэлтэд оруулах, өөрийн нөөц бололцоог бүрэн дайчлан илүү ногоон, тогтвортой, хөгжингүй эрчим хүчний салбар бий болгох нь Монгол улсын урт хугацааны тогтвортой хөгжлийг хангахад зайлшгүй шаардлагатай байна.
Дэлхийн банкнаас санхүүжүүлэхээр төлөвлөж буй тус төсөл нь цахилгаан дамжуулах сүлжээний найдвартай байдлыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг шинээр сүлжээнд холбох боломж бүрдүүлэх замаар эдгээр бэрхшээлийг шийдвэрлэх зорилготой юм. Энэхүү санаачилга нь Монгол Улсын эдийн засгийг сэргээх “Шинэ сэргэлтийн бодлого”, агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаа, тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцэж байна.
Санал болгож буй төсөл нь хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Эхний бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Багануур–Чойрын 188 км 220 кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам барих, холбогдох Багануур болон Чойр дэд станцуудыг өргөтгөх ажил хийгдэнэ.
Хоёрдугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Эрчим хүчний яам (ЭХЯ), Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ (ЦДҮС), Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ), Диспетчерийн үндэсний төв (ДҮТ) зэрэг байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах, төслийн хэрэгжилт, удирдлагад дэмжлэг үзүүлэх юм. Түүнчлэн, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг сүлжээнд холбох, ухаалаг сүлжээний технологийг нэвтрүүлэх чиглэлээр төрийн оролцогч талуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зөвлөх үйл ажиллагаа, судалгааг санхүүжүүлэх болно.
Бэлтгэл ажлын хүрээнд Дэлхийн банкны Байгаль орчин, нийгмийн стандартын дагуу Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн цогц үнэлгээг “Оффсет” ХХК гүйцэтгэв.
Барилгын ажлын үеийн түр зуурын сөрөг нөлөөлөлд дуу чимээ, замын хөдөлгөөн, иргэдийн эрүүл мэнд ба аюулгүй байдал, бэлчээр талхлах, нүүдлийн шувуудын үржлийн бүсэд нөлөөлөх, газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, олон нийтийн оролцоо хангалтгүй байх зэрэг эрсдэлүүдийг тодорхойлсон. Эдгээр эрсдлийг зохицуулах боломжтой гэж үзжээ.
Ашиглалтын явцад цахилгаан дамжуулах шугамд (ЦДШ) шувуу мөргөх, цахилгаан соронзон орны нөлөөлөл, ажилчдын аюулгүй байдлын эрсдэл зэрэг асуудал гарч болзошгүй бөгөөд эдгээрийг Дэлхийн банкны удирдамж болон үндэсний стандартын дагуу зохицуулах боломжтой.
Хоёрдугаар бүрэлдэхүүн хэсэгт хийгдэх техникийн судалгаанууд нь байгаль орчин, нийгэмд эрсдэл учруулахгүй боловч судалгааны дараах төсөл, үйл ажиллагааны нөлөөлөлд анхаарах шаардлагатай. Үүний дагуу төслийн эрсдэлийн ангилал дараах байдлаар тодорхойлогдсон:
Байгаль орчин, нийгмийн дараах баримт бичгүүдийг боловсруулан олон нийтэд нээлттэй болгож байна:
Та бүхэн өргөнөөр танилцан санал бодлоо 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 15:00 цагаас өмнө ажлын цагаар 51263094 утсаар болон дараах хаягаар ирүүлнэ үү:
Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын XIV байр, Эрчим хүчний яам, 213 тоот
И-мэйл: Munkhtur@energy.gov.mn
Эрчим хүчний яам