Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл

Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл

Уншсан既読Read 288
ТүгээхShare共有する공유하기

Төслийн зорилго:

Төвийн эрчим хүчний системээс алслагдсан аймгуудад Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох.

Төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж:

Баруун бүсийн алслагдсан сум, орон нутгийн хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн хүртээмж, чанарыг дээшлүүлнэ. Нүүрсний дулааны эрчим хүчийг ашиглахгүй, дан нарны сэргээгдэх эрчим хүчийг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тул хүлэмжийн хий, утаа тортог ялгаруулахгүй тул агаарын бохирдол үүсгэж оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй. Мөн түүнчлэн импортын эрчим хүчний хэрэгцээг бууруулна.

Ашиглалтад оруулсан дэд төслүүд:

  • 2022 онд Говь-Алтай аймгийн Алтай сумын хосолсон систем
  • 2022 онд Завхан аймгийн Улиастай сумын 5МВт-ын нарны цахилгаан станц, 3.6МВт*ц багтаамжтай цэнэг хуримтлуурын станц
  • 2023 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 10 МВт нарны цахилгаан станц
  • 2023 онд Завхан аймгийн Тэлмэн сумын дэд станцад 10 MVar хуурмаг чадал компенсацлах төхөөрөмжийг суурилуулах
  • 2025 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10МВт нарны цахилгаан станц
  • 2022 онд Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн барилгын дулаан хангамжид 135 кВт хүчин чадал бүхий хөрсний дулааны насосын систем суурилуулах
  • 2023 онд Завхан аймгийн Улиастай сумын 2-р сургуулийн барилгын дулаан хангамжид 110 кВт-ын хөрсний дулааны насосын систем суурилуулах

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байршил, хаяг, холбоо барих утас, вэб сайт:

Хаяг: 17042 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө 31 тоот, “White Gate” төв 505-508 тоот

Утас: 7710-5007

1

Санхүүжүүлэгч байгууллага, орон

Азийн Хөгжлийн Банк

2

Санхүүжилтийн хэлбэр /зээл, тусламж, холимог/

Холимог

3

Санхүүжилтийн дүн /үндсэн валют/

66.22 сая ам.доллар

3.1

     Зээлийн санхүүжилт

40 сая ам.доллар

3.2

     Буцалгүй тусламжийн санхүүжилт

14.6 сая ам.доллар

3.3

     Төсвийн санхүүжилт

5.62 сая ам.доллар

4

Төсөл хэрэгжих хугацаа

2019-2027

6

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага

Эрчим Хүчний Яам

7

Төслийн статус

Хэрэгжиж байгаа