
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Эгийн голын усан цахилгаан станц төслийн стратегийн ач холбогдлыг харгалзан Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэхээр тус тус тусгасан. Монгол Улсын эрчим хүчний төвийн бүсийн нэгдсэн системд үр ашигтай тохируулга хийснээр найдвартай, тогтвортой байдлыг бий болгох, цэвэр усны нөөц бүрдүүлэх, байгаль орчин, нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх стратегийн чухал ач холбогдолтой ногоон төсөл юм.
ТӨСЛИЙН 4 ТАЛТ АЧ ХОЛБОГДОЛ, ҮР ӨГӨӨЖ:
ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ:
Эгийн голын усан цахилгаан станц төслийн хүрээнд дараах Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ болон техникийн судалгааны ажлуудыг хэрэгжүүлж байна.Үүнд:
1. Монгол-Оросын хамтарсан “Эгийн голын усан цахилгаан станц төслийн Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд үзүүлж болзошгүй нөлөөллийг иж бүрнээр нь үнэлэх судалгаа”
Гүйцэтгэгч: ОХУ-ын ШУА-аас томилогдсон шинжээчдийн баг, Сибирийн салбарын харьяа Эрхүүгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, холбогдох салбарын судлаачдын ажлын хэсэг; Монгол Улсын ШУА-аас томилогдсон шинжээчдийн баг, Газар зүй, геоэкологийн хүрээлэн, холбогдох салбарын судлаачдын ажлын хэсэг
Хэрэгжих хугацаа: 2025.05.08-2026.11.26
2. ЮНЕСКО-ийн аргачлал, олон улсын стандартад нийцүүлэн хэрэгжүүлэх Эгийн голын усан цахилгаан станц төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ”
Аргачлал: ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хүрээнд нөлөөллийн үнэлгээ хийх аргачлалын дагуу Олон улсын санхүүгийн корпорацын (IFC) гүйцэтгэлийн стандартад нийцүүлэх
Гүйцэтгэгч: “EACC” ХХК болон “Хатандалай” ХХК-ийн түншлэл (Гэрээг 2025.08.20-нд гэрээ байгуулсан)
Хугацаа: 2025.08.20 – 2026.12.31
3. “Төслийн туслах боомтын техник эдийн засгийн үндэслэл болон үндсэн ТЭЗҮ-ийн нэмэлт судалгаа”
Гүйцэтгэгч: “Престиж инженеринг ХХК“ (Гэрээг 2025.05.27-нд гэрээ байгуулсан)
Хугацаа: 2025.05.28 – 2026.03.31
Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байршил, хаяг, холбоо барих утас, вэб сайт:
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 29-р хороо, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Кабель ашиглалт засварын төвийн 3-р давхар, Холбогдох утас:75880088, цахим хаяг: contact@eghpp.mn , https://e-mongolia.mn/org/eghpp/about ,
|
1 |
Санхүүжүүлэгч байгууллага, орон |
Эрчим хүчний яам 100% |
|
2 |
Санхүүжилтийн хэлбэр |
2026 он хүртэл Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар |
|
3 |
Санхүүжилтийн дүн |
827.6 сая ам.доллар /2014 оны ТЭЗҮ/ |
|
3.1 |
Зээлийн санхүүжилт |
Хамааралгүй |
|
3.2 |
Буцалтгүй тусламжийн санхүүжилт |
Хамааралгүй |
|
3.3 |
Төсвийн санхүүжилт |
ЭХЯ-ны Бусдаар гүйцэтгэх ажил үйлчилгээний хураамжийн зардал |
|
4 |
Санхүүжилтийн гүйцэтгэл |
МУ-ын ЗГ-ын 2025.04.09-ний өдрийн 172-р тогтоол, 205.05.07-ны өдрийн 22-р хуралдааны тэмдэглэл |
|
5 |
Төсөл хэрэгжих хугацаа |
2025-2027 он /Судалгааны ажлын эцсийн тайлан, дүгнэлт/ 2025-2032 он /Хөрөнгө оруулалт, барилга угсралт/ |
|
6 |
Төсөл хэрэгжүүлэгч байгууллага |
“Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК |
|
7 |
Төслийн статус |
Судалгааны үе шат |