Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл

Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл

Уншсан既読Read 305
ТүгээхShare共有する공유하기

1

Санхүүжүүлэгч байгууллага, орон

ХБНГУ-ын  Сэргээн босголт зээлийн банк(KfW)

2

Санхүүжилтийн хэлбэр /зээл, тусламж, холимог/

Хөнгөлттэй зээл

3

Санхүүжилтийн дүн /үндсэн валют/

 Евро

3.1

     Зээлийн санхүүжилт

20,450,000 сая евро

3.2

     Буцалгүй тусламжийн санхүүжилт

-

3.3

     Төсвийн санхүүжилт

-

4

Төсөл хэрэгжих хугацаа

2020-2026

6

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”ТӨХК

7

Төслийн статус

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”ТӨХК

Төслийн зорилго:

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн 110, 220 кВ-ын 32 дэд станцад дунджаар 40 жилийн турш ашиглагдаж байгаа ашиглалтын хугацаа хэтэрсэн, насжилт өндөртэй, хуучирч муудсан технологийн хувьд хоцрогдсон 110 кВ-ын хүчдэлийн түвшний тосон болон хуурай таслуур, эрчим хүчний системийн гол зангилаа 220 кВ-ын 4 дэд станцын реле хамгаалалт, автоматикийн тоног төхөөрөмжүүдийг орчин үеийн дэвшилтэд технологи бүхий тоног төхөөрөмжөөр сольж шинэчлэх.

Төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж:

Төсөл хэрэгжүүлснээр төвийн бүсийн 604.457 айл өрх, 59.978 гаруй аж ахуйн нэгжийн хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн аюулгүй, найдвартай байдал дээшилнэ.Тосон тоноглолуудыг /323 тонн тос/ ашиглалтаас буулгаснаар Монгол улсын Стокгольмын конвенциар хүлээсэн үүрэг ПХБ агуулсан цахилгаан тоног төхөөрөмжийн хэрэглээг 2025 он гэхэд бүрэн зогсоох, 2028 он гэхэд байгаль орчинд ээлтэй аргаар устгаж дуусгах үүргийг биелүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна. Дотоод хэрэгцээний зарцуулалт ихтэй тосон тоноглолуудыг бүрэн шинэчлэгдсэний үр дүнд хэмнэгдсэн ЦЭХ-ээр нийт 432 айл өрхийг хангах боломж бүрдэнэ.

Төслийн хэрэгжилтийн явц: 

Төсөл хэрэгжүүлэх 32 дэд станцын шинэчлэлийн анхдагч хэлхээний ажлын 32 зураг төсөл, хоёрдагч хэлхээний 16 дэд  станцын зургийг магадлалаар оруулж батлуулсан. Гүйцэтгэгчийн зүгээс “Улаанбаатар”, “Дархан”, “Эрдэнэт”, “Ил хуваарилах байгууламж-4” зэрэг 220/110 кВ-ын 4 том дэд станцын зураг төсөл бүрэн дуусаагүй хийгдэж байна.

2025 оны Үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу  25 дэд станц дээр барилга угсралтын ажил гүйцэтгэхээс 15 дэд станцын ажил дуусаж Техникийн комисс ажилласан. Улсын комисс ажиллуулах бэлтгэл ажил хийгдэж байна.

 2025 оны 11 дүгээр сарын байдлаар 6 дэд станц дээр барилга угсралтын ажил хийгдэж байна. Үүнд:   “Чойр-20%”, "Булган"-72%,  "Хар хорин" -85%, “Багануур”- 39%, “Зүүнхараа”-71%, “Улаанбаатар”-5% -ийн гүйцэтгэлтэй байна.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байршил, хаяг, холбоо барих утас, вэб сайт:

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө 45, “ЦДҮС” ТӨХК-ийн төв байрны өргөтгөлийн 3 давхар. Холбогдох утас: 70042939, Факс: 976-70043287