СУМДЫН ТАРХМАЛ НАРНЫ ЦАХИЛГААН ҮҮСГҮҮР, БАТАРЕЙ ХУРИМТЛУУРЫН ХОСОЛМОЛ СИСТЕМИЙН ТӨСЛИЙН АУКЦИОНД ОРОЛЦОХ СОНИРХОЛ ИЛЭРХИЙЛЭХ ХҮСЭЛТ

СУМДЫН ТАРХМАЛ НАРНЫ ЦАХИЛГААН ҮҮСГҮҮР, БАТАРЕЙ ХУРИМТЛУУРЫН ХОСОЛМОЛ СИСТЕМИЙН ТӨСЛИЙН АУКЦИОНД ОРОЛЦОХ СОНИРХОЛ ИЛЭРХИЙЛЭХ ХҮСЭЛТ

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

         Монгол Улсын Эрчим хүчний яам нь сумдын цахилгаан түгээх сүлжээний цахилгаан эрчмийн чанар (Хүчдэлийн хазайлтыг зөвшөөрөгдөх хэмжээнд байлгах)-ыг сайжруулах, цахилгаан эрчмийн  алдагдлыг бууруулах,  цахилгаан хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэх, хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний тасалдалтыг бууруулах зорилгоор Тархмал нар, батарейн хосолмол систем бүхий төслүүдийг Аукционоор сонгон шалгаруулахаар төлөвлөж байна.

Аукционд зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй дотоодын хуулийн этгээдүүд сонирхол илэрхийлэх хүсэлт ирүүлнэ.

Энэхүү төсөлд эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барьж байгуулах, ашиглах туршлагатай хувийн хэвшлийн байгууллагууд сонирхол илэрхийлэхийг урьж байна.

Дараах багц төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:

  • Багц I – Хангайн бүсийн нийт 8 суманд 16 МВт-ын нийлбэр чадалтай нарны цахилгаан үүсгүүр,  8 МВт / 16 МВт.цаг батарей хуримтлуурын систем, нийт 4 байрлалд 0.5 МВт-аас багагүй нийлбэр чадалтай тогтмол гүйдлийн хурдан цэнэглэгч станц (EV);
  • Багц II – Хойд бүсийн нийт 5 суманд 12 МВт нийлбэр чадалтай нарны цахилгаан үүсгүүр,  5 МВт / 12 МВт.цаг батарей хуримтлуурын систем, нийт 4 байрлалд 0.5 МВт-аас багагүй нийлбэр чадалтай тогтмол гүйдлийн хурдан цэнэглэгч станц (EV);
  • Багц III – Баруун бүсийн нийт 8 суманд 16 МВт нийлбэр чадалтай нарны цахилгаан үүсгүүр,  7.5 МВт / 16 МВт.цаг батарей хуримтлуурын систем, нийт 4 байрлалд 0.5 МВт-аас багагүй нийлбэр чадалтай тогтмол гүйдлийн хурдан цэнэглэгч станц (EV).

Эдгээр төслүүдэд нарны цахилгаан үүсгүүр, батарей хуримтлуурын систем, нэгдсэн хяналт, удирдлага болон хамгаалалтын систем, сүлжээний холболтын байгууламжууд орно.

Төсөл хэрэгжүүлэх байрлал болон хүчин чадлын мэдээллийг хавсаргасан материалаас үзнэ үү.

Энэхүү сонирхол илэрхийлэх хүсэлт нь зохион байгуулагч талд аливаа үүрэг, хариуцлага үүсгэхгүй бөгөөд оролцогч нь дараах баримт бичгийг монгол хэл дээр боловсруулж, 20 Мегабайт-аас хэтрэхгүй хэмжээтэй нэг PDF файл хэлбэрээр доорх цахим хаягаар ирүүлнэ. Үүнд дараах баримт бичгүүд багтана.

  1. Компанийн үйл ажиллагааны танилцуулга болон төслийг хэрэгжүүлэх санал дараах хэсгүүдээс бүрдэнэ (10 хуудас хүртэл). Үүнд:
    • Сүүлийн 5 жилийн хугацаанд эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл боловсруулсан, нарны эх үүсвэр, батарей хуримтлуурын системийн барилга угсралтын ажил гүйцэтгэсэн туршлага;
    • Одоо ашиглалтын үйл ажиллагаанд байгаа болон барилга угсралтын шатанд байгаа нарны эх үүсвэр, батарей хуримтлуурын системийн төслүүдийн мэдээлэл;
    • Энэхүү төслийг хэрэгжүүлэх санал, санхүүжилт-хөрөнгө оруулалт босгох санал, техник, технологийн санал, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, хэрэгжүүлэх төлөвлөгөөний саналыг ирүүлнэ. (Эсхүл төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой өөрийн хувилбарт санал, төслийн нийлбэр хүчин чадалд өөрчлөлт оруулахгүйгээр багц тус бүрийн хүчин чадлыг өөрчилөх санал, үүсэх эрсдэлийг бууруулах санал, ЦЭХХХА гэрээний төсөлд оруулах санал болон бусад асуудлаар өөрийн санал, зөвлөмжийг боловсруулан нэмэлтээр ирүүлж болно);
    • Төслийн хүрээнд бий болох баталгаажсан карбон кредитийг ашиглах төлөвлөгөөг ирүүлж болно.
  1. Сүүлийн 2 жил буюу 2024, 2025 он тус бүрийн аудит хийлгэсэн санхүүгийн тайлангийн хуулбар;
  2. Компанийн жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан.

 

Нэмэлт мэдээллийг дараах утсаар холбогдож авна уу.

Холбоо барих утасны дугаар: 7711-6050, 7711-3010

Сонирхол илэрхийлэх хүсэлтийг 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 23:59 цаг хүртэл (Улаанбаатарын цагаар) дараах цахим хаягуудад ирүүлнэ үү.

 

И-мэйл хаяг:    solarauction-der@energy-gov.mn                                                                                                     

                         solarauction2026@gmail.com