АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

Эрчим хүчний яам, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран “Авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” сэдэвт сургалтыг 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулж, танхимаар 107, цахимаар 86 албан хаагч, оролцлоо.

Энэхүү сургалтанд Эрчим хүчний салбарын Худалдан авах ажиллагаанд оролцдог албан хаагчдыг хамруулж, Авлигын тухай мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, авлигаас ангид ажиллахад анхаарах асуудал, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэхэд анхаарахад чухал ач холбогдолтой сургалт юм.

Эрчим хүчний сайдын 2025 оны А/368 дугаар "Зөвлөл байгуулах тухай" тушаалаар Авлигатай тэмцэх, авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий зөвлөл байгуулагдсан.

Тус зөвлөл 2026 оны Эрчим хүчний салбарын авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах, авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг гарган ажиллаж байна.