
ТӨСЛИЙН ЗОРИЛГО
Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Ус үндэсний хөтөлбөр, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр /2020-2024, Шинэ сэргэлтийн бодлого/ зэрэг бодлогын баримт бичгүүдэд “Эрдэнэсүрэнгийн УЦС” төслийг хэрэгжүүлэх талаар тусгасан байдаг.
Баруун бүсийн болон эрчим хүчний нэгдсэн системийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, баруун бүсийн эрчим хүчний системийн горим тохируулгын үүрэг гүйцэтгэх, эрчим хүчний системийн аюулгүй байдлыг хангах, импортын эрчим хүчний хэмжээг багасган бүс нутгийн эдийн засгийн чадавхыг сайжруулах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын 160 дугаар тогтоолоор БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 1 тэрбум ам. долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад “Эрдэнэсүрэнгийн УЦС барих” төслийг оруулан санхүүжилтийн эх үүсвэрийг шийдсэн.
ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ
Эрдэнэбүрэнгийн УЦС нь баруун бүсийн болон Алтай-Улиастай эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах бөгөөд их ачааллын үед Төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэнэ.
|
1 |
Санхүүжүүлэгч байгууллага, орон |
БНХАУ |
|
2 |
Санхүүжилтийн хэлбэр /зээл, тусламж, холимог/ |
Хөнгөлөлттэй зээл |
|
3 |
Санхүүжилтийн дүн /ам.доллар/ |
266,457,328.55 |
|
3.1 |
Зээлийн санхүүжилт |
253,134,462.1 |
|
3.2 |
Буцалгүй тусламжийн санхүүжилт |
- |
|
3.3 |
Төсвийн санхүүжилт |
13,322,866.4 |
|
4 |
Төсөл хэрэгжих хугацаа |
2025-2030 |
|
5 |
Төсөл хэрэгжүүлэгч байгууллага |
Эрчим Хүчний Яам |
|
6 |
Төслийн статус |
Хэрэгжиж байгаа |
Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байршил, холбоо барих утас:

2025 онд хийж гүйцэтгэсэн барилга угсралтын ажлуудаас:
![]() |
![]() |
| 2.1. УЦС-ын үндсэн туннелийн ухлага 174.6 м | 2.2. УЦС-ын зайлуулан урсгах туннелийн ухлага 212.8 м |
![]() |
![]() |
|
2.3. Технологийн зам (үндсэн төв замаас төслийн талбар хүртэл) 37,8 км |
2.4. Станцын барилгын суурийн ухалга – 11 м |