Эх орноо хөгжилд хөтлөх эрчим хүч үйлдвэрлэн, ард иргэд, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан, дулаанаар хангах хүндтэй үйлсэд олон жил зүтгэн, үр бүтээлтэй ажиллаж буй эрхмүүдэд Эрчим хүчний ажиллагсдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр (2026.08.14) төрийн дээд одон, медаль, салбарын шагнал хүртээлээ. Шагналыг Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзий нар шагнал гардуулав.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр (2026.08.13) Дэлхийн банк группийн Монгол дахь суурин төлөөлөгч Викториа Делмон болон холбогдох бусад төлөөллийг хүлээн авч уулзан, эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 70 МВт-ын хүчин чадалтай ДЦС-ыг “Райд Монголиа” ХХК барьж буй билээ. Тус станцын технологийн анхны галыг 2026 оны наймдугаар сарын 8-нд асаалаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Эрчим хүчний сайд Б.Найдалаа нар өнөөдөр (2026.08.07) “ДЦС-3” ТӨХК-ийн үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа.
2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа Дундговь аймгийн ЦДҮС ТӨХК-ийн Говийн бүсийн салбар, БЗӨБЦТС ТӨХК-ийн Дундговь салбарт ажиллалаа.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлаар Өмнөговь аймгийн Даланзадгад дулааны цахилгаан станц, Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д ажиллав
Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой “Зэс-Оюу” 220 кВ-ын ил хуваарилах байгууламжийг өнөөдөр (2026.08.03) Өмнөговь аймаг дахь Оюутолгойн уурхайн цогцолборт ашиглалтад орууллаа
Эрчим хүчний сайд Б.Найдалаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска үүрэгт ажлаа өгч, нутаг буцаж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
“Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль болон Япон Улсын Кюүшүгийн технологийн институтийн төлөөлөл, багш, судлаачид оролцсон уулзалт өнөөдөр боллоо.
Эрчим хүчний сайдын дэргэдэх Эрчим хүчний бодлогын зөвлөлийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын Эрчим хүчний шилжилтийн стратеги (2026-2050)-ийн төслийг хэлэлцэж, салбарын урт хугацааны хөгжлийн бодлого, хэрэгжилтийн үндсэн чиглэлээр санал солилцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён 2026 оны долоодугаар сарын 9-11-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд буй. Айлчлалын үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа.
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан эрчим хүчний салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан, улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль хүртээлээ
Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр (2026.07.09) БНСУ-ын Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны сайд Ким Сун Хван болон бусад төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа.
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар шинэ байршлуудад сэргээгдэх эрчим хүчний аукцион зарлахаар шийдвэрлэлээ.