Хамтарсан ажлын хэсгийн ээлжит хуралдаан (2025.11.04) өдөр ЭХЯ-ны хурлын танхимд боллоо. Хуралдааныг ажлын хэсгийн ахлагч ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзий, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай нар удирдан явууллаа.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ерэн-Өлзийг Монгол Улсын Засгийн газрын 150 дугаар тогтоолоор Төрийн нарийн бичгийн даргын албанд томиллоо.
Эрчим хүчний сайдын 2025 оны А/288 дугаартай тушаалаар байгуулсан "Эгийн голын усан цахилгаан станц" төслийн зөвлөх хороо 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хуралдлаа.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр /цаашид "Хөтөлбөр" гэх/ нь "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бэхжүүлэх, нийгмийн бүх түвшинд шударга ёсыг эрхэмлэсэн хандлагыг төлөвшүүлэн, шударга ёсны засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн, "Шинэ сэргэлтийн бодлого"-той уялдсан, 2023-2030 онд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.
Эрчим хүчний яам нь сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд барилгажилт, бүтээн байгуулалт эрчимтэй нэмэгдсэнтэй холбоотойгоор үүссэн дулаан хангамжийн дутагдлыг шийдвэрлэх, шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Дэлхийн банкны санхүүжилттэй төслүүдийн хүрээнд “зах зээлтэй урьдчилан харилцах” нь зээлдэгч байгууллага нь тухайн салбарын гүйцэтгэгч, нийлүүлэгч компаниудтай төсөл, худалдан авах ажиллагааны шаардлагыг урьдчилан танилцуулах, санал бодлыг солилцох, оролцоог идэвхжүүлэх зорилготой арга хэмжээ юм.
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 89 дүгээр зарлигаар эрчим хүчний салбарт олон жил идэвхи санаачилга, үр бүтээлтэй ажилласныг өндрөөр үнэлж Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнагдсан Цагааны Баастыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
Тулгар төрийн 2234 , Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүсийг Төрийн дээд одон медалиар шагналаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Эрчим хүчний яаманд ажиллаж, удирдлагуудтай нь уулзаж, үүрэг даалгавар өглөө.