ГОВИЙН БҮСИЙН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ АУКЦИОН БАГЦ-2

ГОВИЙН БҮСИЙН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ АУКЦИОН БАГЦ-2

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

ГОВИЙН БҮСИЙН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ АУКЦИОН БАГЦ-2

GOBI REGION RENEWABLE ENERGY AUCTION

LOT -2

НАР, САЛХИНЫ ЭХ ҮҮСВЭРИЙН ТӨСЛИЙН ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ АУКЦИОНД СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ ХҮСЭЛТ

Монгол Улсын Эрчим хүчний яам нь Говийн бүсэд жилд 1.7 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүчийг 99.5 хувийн найдваржилттайгаар, тогтвортойгоор нийлүүлэх нар, салхины эх үүсвэрийг тогтворжуулах шийдлүүдийн хамт төслийн сонгон шалгаруулах аукционыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Сонгон шалгаруулалтыг дараах холболтын байршилуудад хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Үүнд:

  • Өмнөговь аймгийн Оюу толгой 220/110/35кВ-ын дэд станц
  • Өмнөговь аймгийн Зэс Оюу 220 кВ-ын ил хувиарлах байгууламж
  • Дорноговь аймгийн Цагаан суварга 220/22кВ-ын дэд станц

Сонирхол илэрхийлэгч нь дээрх байршлуудаас тохирох байршилд Эрчим хүчний яамнаас (ЭХЯ) санал болгож буй жилд 1.7 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүчийг 99.5 хувийн найдваржилттайгаар, тогтвортойгоор нийлүүлэх нар, салхины болон БХС, бусад тогтворжуулах технологийн шийдлүүдийг санал болгоно.

Энэхүү аукционд нарны цахилгаан станц (НЦС), салхины цахилгаан станц (СЦС), БХС, мөн дэд станцад холбогдох бүх дагалдах дэд бүтэц хамрагдана.

Дараагийн шатанд сонирхлоо илэрхийлэх хүсэлт ирүүлсэн эсэхээс үл хамааран, сонгон шалгаруулалтын урилгад заасан санхүүгийн болон туршлагын чадавхын шалгуурт нийцсэн оролцогчдыг 25 жилийн хугацаатай хэрэгжих бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч (IPP)-д цахилгаан эрчим хүч нийлүүлэх гэрээ байгуулах эрх олгох өрсөлдөөнт сонгон шалгаруулалтад оролцуулна.

Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч (IPP)-ийн төсөл, эсхүл EPC төсөл, BOO төслүүдийг хөгжүүлж байсан туршлагатай сонирхсон төсөл хөгжүүлэгчдийг урьдчилан тодорхойлох зорилгоор сонирхлоо илэрхийлэх хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Аукционд шалгарсан хувийн хэвшлийн түншүүд нь урт хугацааны IPP-ийн хувьд ТЭЗҮ, БОННҮ, төслийн зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барьж байгуулах, ашиглах болон засвар үйлчилгээ хийх үүрэг хүлээнэ.

Монгол Улсын Засгийн газар нь хэрэгжих төслийн байршлыг сонгож, газрын холбогдох эрхийг баталгаажуулах арга хэмжээг авахад дэмжлэг үзүүлнэ. Сонгон шалгаруулалтад шалгарсан оролцогчдод холбогдох Монгол Улсын хууль тогтоомж болон төслийн гэрээний нөхцөлийн дагуу БХС бүхий НЦС, СЦС-ын төслийг хөгжүүлэх, барьж байгуулахад шаардагдах холбогдох зөвшөөрлүүдийг авахад дэмжлэг үзүүлнэ.

Эрчим хүчний яам нь Төслийн бүх байршлыг хамарсан нэг аукцион, эсхүл байршил тус бүрээр буюу тодорхой багц байршлаар тусдаа аукцион зохион байгуулах эрхтэй.

Эдгээр төслүүд нь улсын төсөв болон Эрчим хүчний яамны шууд санхүүжилтээр хэрэгжихгүй бөгөөд шалгарсан оролцогч нь нарийвчилсан зураг төсөл, санхүүжилт, барилга угсралт, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, ашиглалт, засвар үйлчилгээ болон холбогдох зөвшөөрөл, судалгааны ажлыг өөрийн хөрөнгө болон татан төвлөрүүлсэн санхүүжилтийн эх үүсвэрээр хэрэгжүүлнэ.

Эрчим хүчний яам нь дараагийн шатны сонгон шалгаруулалтын нөхцөл, шаардлага, техникийн ерөнхий үзүүлэлт, цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний төсөл болон бусад холбогдох мэдээллийг оролцогчдод ил тод, тэгш хүргэх болно.

Сонирхлоо илэрхийлсэн хүсэлт нь зохион байгуулагч талд аливаа үүрэг, хариуцлага үүсгэхгүй бөгөөд оролцогч нь дараах баримт бичгийг монгол, англи хэл дээр бэлтгэж, 20 МБ-аас хэтрэхгүй хэмжээтэй нэг PDF файл болгон ирүүлнэ. Үүнд:

  1. Компанийн үйл ажиллагааны танилцуулга болон төслийг хэрэгжүүлэх санал. (дээд тал нь 10 хуудас) Үүнд:
    • Хөгжүүлсэн, санхүүжүүлсэн, барьж байгуулсан, эзэмшиж буй эсхүл ашиглаж буй нар, салхины цахилгаан станц болон батарей хуримтлуурын төслүүдийн мэдээлэл. Үүнд одоогоор баригдаж буй болон ашиглалтад орсон төслүүд мөн хамаарна.
    • Цахилгаан станцын зураг төсөл боловсруулах болон барилга угсралтын туршлага.
    • Томоохон хэмжээний IPP төслүүдийг хөгжүүлэх, санхүүжүүлэх туршлага.
    • Энэхүү төслийг хэрэгжүүлэх санал, үүнд санхүүжилт, техникийн шийдэл, тоног төхөөрөмжийн сонголт, эрсдэлийн хуваарилалт, байршлын санал, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хугацаа болон хэрэгжүүлэх аргачлалын талаарх өөрийн санал, зөвлөмж зэрэг мэдээлэл багтана.
    • Төслийн хүрээнд бий болох баталгаажсан карбон кредитийг ашиглах төлөвлөгөө ирүүлж болно.

 

  1. Сүүлийн хоёр жилийн буюу 2024, 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн хуулбар.

 

Нэмэлт мэдээллийг Эрчим хүчний яамны цахим хуудаснаас (www.energy.gov.mn) үзэх эсвэл доорх утасны дугаараар холбогдон авна уу.

Холбоо барих утасны дугаар: 7711-6050,

  7711-3010.

Сонирхол илэрхийлэх хүсэлтийг 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 23:59 цаг (Улаанбаатарын цагаар) гэхэд дараах цахим хаягуудад ирүүлнэ үү.

 

gobiauction@energy-gov.mn

 

gobiauction@gmail.com

 

Хүлээн авагч: Говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний аукцион зохион байгуулах ажлын хэсэг

 

Монгол Улсын Эрчим хүчний яам

REQUEST FOR EXPRESSIONS OF INTEREST FOR THE AUCTION OF SOLAR AND WIND ENERGY PROJECTS

The Ministry of Energy of Mongolia is planning to organize auction(s) to select projects for solar and wind power sources, together with stabilization solutions, capable of supplying 1.7 billion kWh of electricity per year in the Gobi region with 99.5 percent reliability on a stable basis.

The auction is planned to be implemented at the following connection locations:

  • Oyu Tolgoi 220/110/35 kV substation, Umnugovi province;
  • Zes Oyu 220 kV outdoor switchyard, Umnugovi province; and
  • Tsagaan Suvarga 220/22 kV substation, Dornogovi province.

The interested party shall propose solar and wind power solutions, with battery energy storage systems (BESS) and other stabilization technology solutions - capable of supplying 1.7 billion kWh of electricity per year with 99.5 percent reliability on a stable basis at suitable location among the above locations proposed by the Ministry of Energy (MOE).

This auction covers solar power plants (SPP), wind power plants (WPP), BESS, and all associated infrastructure connecting to the substations.

At the next stage, regardless of whether an expression of interest has been submitted, participants who meet the financial and experience capacity criteria specified in the invitation for selection will be eligible to participate in the auction that will grant the right to conclude a 25-year power supply agreement as an independent power producer (IPP).

Interested project developers with relevant experiences in developing IPP or EPC and build-own-operate (BOO) projects, are invited to submit expressions of interest for the purpose of their preliminary identification.

The private sector partners selected through the auction will, as long-term IPPs, be responsible for preparing the feasibility study and the detailed environmental and social impact assessment, and for designing, financing, constructing, operating, and maintaining the project.

The Government of Mongolia will support the selection of project sites and measures to secure the relevant land rights. Selected participants will be supported in obtaining the permits required to develop and construct the SPP and WPP projects with BESS in accordance with the applicable laws and regulations of Mongolia and the terms of the project agreements.

The MoE reserves the right to organize a single auction covering all project locations, or separate auctions for each location or for specific group of locations.

These projects will not be implemented with direct financing from the state budget or the MoE; the selected participant shall carry out the detailed design, financing, construction, equipment supply, operation and maintenance, and the related permitting and study work using its own funds and raised financing sources.

The MoE will provide participants with the terms and requirements of the next stage of the selection, the general technical specifications, the draft power purchase agreement, and other relevant information in a transparent and equal manner.

The expression of interest shall not create any obligation or liability on the part of the organizer (non-binding), and the participant shall prepare the following documents in both Mongolian and English and submit them as a single PDF file not exceeding 20 MB. These include:

1.An introduction to the company's operations and a proposal for implementing the project (maximum 10 pages), including:

  • Information on solar and wind power plant and battery energy storage projects developed, financed, constructed, owned, or operated, including projects currently under construction and those already commissioned.
  • Experience in power plant design and construction.
  • Experience in developing and financing large-scale IPP projects.
  • A proposal for implementing this project, including information on financing, technical solutions, equipment selection, risk allocation, proposed site, construction timeline, and the participant's own proposals and recommendations on the implementation approach.
  • A plan for utilizing the verified carbon credits generated by the project may also be submitted.
  1. Copies of audited financial statements for the last two years, i.e. 2024 and 2025.

For additional information, please visit the MoE’s website (www.energy.gov.mn) or contact us at the telephone numbers below.

Contact telephone numbers: 7711-6050,

7711-3010.

Expressions of Interest must be submitted to the following email addresses no later than 23:59 (Ulaanbaatar time) of July 20th, 2026.

gobiauction@energy-gov.mn

gobiauction@gmail.com

To: Taskforce to organize  the Gobi Region Renewable Energy Auction

Ministry of Energy