Төвийн бүсийн цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдлын 2013 оны эхний 3 сарын дүн

A- A A+


Photo

2013 оны эхний 3 сарын дүнгээр Төвийн бүсийн цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдал өмнөх оны мөн үеэс 1.0 нэгжээр буурч 18.1% болсон байна.

Төвийн бүсийн 6 томоохон компанийн хэмжээнд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54.2 сая кВтц буюу 5.1%-иар илүү ЦЭХ-ийг хэрэглэгчдэд түгээсэн байна. “УБЦТС” ТӨХК-ийн худалдан авсан цахилгааны хэмжээ өмнөх оны мөн үеэс 59.9 сая кВтц- аар буюу 10.0%-ийн өсөлттэй байна.

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК өмнөх оны мөн үетэй харьцуулахад дамжуулалтын алдагдлыг 0.12 нэгжээр нэмэгдүүлжээ.

Цахилгаан түгээлтийн алдагдлыг өнгөрсөн оны мөн үеэс “Улаанбаатарын цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 2.87 нэгжээр, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 0.54 нэгжээр тус тус бууруулсан, харин “Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 1.51 нэгжээр, “Баянхонгор-Эрчим хүч” ХХК 4.79 нэгжээр, “Хөвсгөл-Эрчим хүч” ХХК 0.72 нэгжээр тус тус нэмэгдүүлсэн байна.

Энэ оныг эрчим хүчний салбарт хэмнэлт, үр ашгийн жил болгон зарласантай холбогдуулан цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдлаа хэтрүүлсэн компаниуд техник технологийн болон удирдлага, зохион байгуулалтын тодорхой ажил, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Мэдээний төрөл: Статистик мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ