Яамны зорилго, зорилт

A- A A+

 


ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН МӨН ЧАНАР

Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

Яам нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

1. эрчим  хүчний  салбарын  аюулгүй,  найдвартай ажиллагаа, үр ашигтай байдлыг хангах;

2. эрчим   хүчний   шинэ   эх үүсвэр  бий  болгох,  бүс  нутгийн шугам сүлжээ байгуулах;

3. эрчим хүчний хангамжийн тасралтгүй, найдвартай, аюулгүй байдлыг хангах;

4. сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх;

5.  эрчим  хүчний  эх  үүсвэрүүдийн  түлшний   баланс   гаргах замаар нүүрсний уурхайнуудын хүчин чадлыг өргөжүүлэх;

6. эрчим   хүчний   нүүрсний   болон    шинэ,    хийн    түлшний технологийг хөгжүүлэх, инновацийг дэмжих;

7. салбарын  эдийн  засгийн  үр ашиг,  санхүүгийн   чадавхийг сайжруулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хамтын ажиллагааг өргөжүүлэх;

8. салбарын    удирдлага    болон    тогтолцоог боловсронгуй болгох, тус салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх замаар салбарын өрсөлдөх чадавхийг дээшлүүлэх;

9. эрчим хүч, түлш (эрчим хүчний нүүрс)-ни салбарт шинжлэх ухаан, технологи, эрчим хүчний балансын судалгаа, стандарт, норм, нормативын баримт бичиг, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийж, эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРХЭМ ЗОРИЛГО

Эрчим хүчний яамны эрхэм зорилго нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн өсөлтийг хангахуйц эрчим хүчний бодлогыг хэрэгжүүлж, хүний эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах болон үйлдвэрлэл, үйлчилгээний найдвартай, тогтвортой нөхцөлийг хангахад оршино.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ 

Яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

1. эрчим хүчний болон эрчим хүчний түлшний талаарх бодлого, хууль тогтоомж, дүрэм, журам боловсруулах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бодлогын удирдамжаар хангах;

2. эрчим хүчний бодлого, хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, салбарын нэгдсэн үйлдвэрлэлийн төлөвлөлт хийх, аюулгүй байдлыг хангуулах;

3. эрчим хүчний нүүрсний нөөцийг бүрдүүлэх, түлш, хийн ашиглалтыг нэвтрүүлэх талаарх бодлого, хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

4. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах;

5. төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв боловсруулах, зарцуулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохицуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх, яамны аппаратын санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах;

6. салбарын бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтэд  хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, хяналт шалгалт, аудит хийх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, гамшгийн үед салбарыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах, сахилгын болон ёс зүйн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгах, статистик мэдээлэл гаргах, хэрэглэгчийг судалгаа, мэдээллээр хангах.

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ