Багануурын 400 МВт-ын цахилгаан станцыг төсөл

A- A A+


Photo

 

1

Санхүүжүүлэгч байгууллага, орон

БНХАУ-ын хөрөнгө оруулалт

2

Санхүүжилтийн хэлбэр /зээл, тусламж, холимог/

Концесс (Барих-Ашиглах-Шилжүүлэх)

3

Санхүүжилтийн дүн /үндсэн валют/

634,317,000 ам.доллар

3.1

     Зээлийн санхүүжилт

-

3.2

     Буцалгүй тусламжийн санхүүжилт

-

3.3

     Төсвийн санхүүжилт

-

3.4

     Санхүүжилтийн гүйцэтгэл

 -

4

Төсөл хэрэгжих хугацаа

2021-2026

5

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага

Эрчим хүчний яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, “Багануур Пауэр”ХХК

6

Төслийн хэрэгжилт

Хэрэгжиж байгаа

Төслийг хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага:

Төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэглээ, стратегий ач холбогдол бүхий орд газруудыг цахилгаан эрчим хүчээр хангахаас  гадна Дорнод бүс, Өмнөд бүсийг цахилгаан эрчим хүчээр хангах шинэ эх үүсвэр бий болж, системийн найдвартай ажиллагаа хангагдах бүрэн боломжтой болно.

Төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж:

  1. Төвийн бүсийн эрчим хүчний системийн 2026-2030 оны хэрэглээний өсөлтийг бүрэн хангах;
  2. Жилд 2.160.00сая.кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхбөгөөд төвийнбүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх;
  3. Шинээр 300 ажлын байр бий болох;
  4. Өмнөд бүсийн стратегийн ач холбогдол бүхий орд газруудад, аж үйлдвэрийн төслүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах эх үүсвэрийн боломж бүрдэнэ.
  5. Дулаан, цахилгаан эрчим хүч хослон үйлдвэрлэх ба 2х200 МВт-ын хүчин чадалтай 2 блокийн хамгийн их дулааны эрчим хүчний хэмжээ 143 Гкал/цаг байна.

Хэрэгжилт: Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 04 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаар тэмдэглэлээр “Багануурын цахилгаан станц” төслийн концессын гэрээнд шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу зохион байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгасан. “Багануурын цахилгаан станц” төслийн концесс эзэмшигч “Багануур Пауэр” ХХК болон Төрийн худалдан авах ажиллагааны газар хооронд концессын нэмэлт гэрээг 2021 оны 05 дугаар сарын 14 өдөр байгуулсан. Үүний дагуу “Диспечтерийн үндэсний төв” ТӨХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК болон “Багануур Пауэр” ХХК хооронд “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-нд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлцэл хийж, харилцан тохирсны дагуу 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт гэрээ №2-г байгуулсан.

Одоогийн байдлаар Концессын дагалдах гэрээнүүд болох “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ” болон “Техник, хяналтын гэрээ”-нд нэмэлт, өөрчлөлт оруулахаар концесс эзэмшигч “Багануур Пауэр” ХХК нь “Багануур” ХК болон “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ-тай тус тус хамтран ажиллаж байгаа бөгөөд 2022 онд станцын барилга угсралтын ажлыг эхлүүлэх зорилгоор барилга угсралтын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай зөвшөөрлүүдийг холбогдох төрийн төв байгууллагуудаас авахаар ажиллаж байна.

Мэдээний төрөл: Төсөл хөтөлбөрүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ