СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хөнгөлттэй зээлийн гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид дараах ажилтнуудыг нээлттэй сонгон шалгаруулж ажилд авна. Үүнд:
1.Төслийн зохицуулагч /1 хүн/
Тавигдах шаардлага
- Инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
- Эрчим хүчний мэргэшсэн инженерийн зэрэгтэй байх;
- Дулааны цахилгаан станц болон дулааны станцад удирдах албан тушаал болон түүнтэй дүйцэхүйц албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, олон нийттэй харилцах ур чадвартай байх;
- Англи эсвэл Солонгос хэлний бичгийн болон ярианы чадвартай байх;
- Баримт бичиг боловсруулах ур чадвартай байх, хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх;
- Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.
2.Хэмжүүр, автоматикийн инженер-/1 хүн/
Тавигдах шаардлага
- Дулааны хэмжүүр, автоматикийн инженерийн бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх /Зөвлөх эсвэл мэргэшсэн инженерийн зэрэгтэй бол давуу тал болно/;
- Эрчим хүчний салбарт мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх /Дулааны станц, дулааны цахилгаан станц, дулааны шугам сүлжээний байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно/;
- Англи эсвэл Солонгос хэлний бичгийн болон ярианы чадвартай байх;
- Баримт бичиг боловсруулах ур чадвартай байх, хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх;
- Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.
3.Байгаль орчин, Нийгмийн харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн /1 хүн/
Тавигдах шаардлага
- Байгаль орчны мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
- Байгаль орчны чиглэлээр мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх /Олон улсын байгууллагын шугамаар хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдэд ажилласан бол давуу тал болно/;
- Англи эсвэл Солонгос хэлний бичгийн болон ярианы чадвартай байх;
- Баримт бичиг боловсруулах ур чадвартай байх, хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх;
- Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.
4.Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн /1 хүн/
Тавигдах шаардлага
- Санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
- Хяналт-шинжилгээ, үнэлгээ, чанар, хяналтын чиглэлээр ажилласан туршлагатай байх;
- Англи эсвэл Солонгос хэлний бичгийн болон ярианы чадвартай байх;
- Баримт бичиг боловсруулах ур чадвартай байх, хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх;
- Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.
Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг бүрдүүлж өгнө үү.
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
- Төрийн албан хаагчийнанкет;
- Товч намтар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Мэргэжлийн үнэмлэх, дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Гадаад хэлний мэдлэгийг нотлох баримт бичгийн хуулбар;
- Ажлын туршлагын талаарх мэдээлэл /“Төрийн үйлчилгээний нэгдсэн систем /E-Mongolia/”-ээс татан авсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт/;
- Ажил байдлын тодорхойлолт.
Дээрх материалуудыг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 16:00 цаг хүртэл доорх хаягаар хүлээн авна.
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Засгийн газрын XIV байр, Эрчим хүчний яам, 1 дүгээр давхар, 100 тоот.
Цахим хаяг: jargalmaa@energy.gov.mn
Холбогдох утас: 51-267072, 51-263051
Сэтгэгдэл