ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД САНАЛАА ӨГНӨ ҮҮ.
ТАНИЛЦУУЛГА
Эрчим хүчний сайдын 2026 оны
төсвийн төсөл боловсруулсан тухай
Монгол Улсын төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль, Сангийн сайдаас ирүүлсэн “Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2026оны төсвийн төсөл бэлтгэх удирдамж”-ийг баримтлан Эрчим хүчний сайдын 2026 оны төсвийн төслийг боловсруулсан.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2026 оны төсвийн хязгаарыг батлах тухай” 01 дүгээр тогтоолоор Эрчим хүчний сайдын 2026 оны төсвийн хязгаарыг урсгал зардлыг 85.3 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтыг 374.8 тэрбум төгрөг нийт 460.1 тэрбум төгрөгөөр баталсан.
Эрчим хүчний сайдын багцын 2026оны төсвийн саналын нэгтгэл
/сая.төгрөгөөр/
№ |
Эдийн засгийн ангилал |
2025 оны батлагдсан |
Хязгаар |
2026 оны |
Хязгаараас хэтэрсэн |
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД |
365,420.8 |
460,128.1 |
2,213,121.6 |
-1,752,993.5 |
|
1 |
Урсгал зардал |
135,998.9 |
85,332.7 |
239,395.5 |
-154,062.8 |
1.1 |
Цалин хөлс, НД-д төлөх шимтгэл |
5,428.0 |
|
6,048.2 |
|
1.2 |
Байр ашиглалт, үйл ажиллагааны бусад зардал |
1,182.4 |
|
1,942.8 |
|
1.3 |
Эгийн голын УЦС |
3,000.0 |
|
2,100.0 |
|
1.4 |
Эрдэнэбүрэн УЦС |
3,400.0 |
|
3,788.0 |
|
1.5 |
Татаас |
51,422.8 |
|
120,593.5 |
|
1.6 |
Гэр хорооллын цахилгааны хөнгөлөлт урамшуулал |
71,565.7 |
|
104,923.0 |
|
2 |
Хөрөнгийн зардал |
229,421.9 |
374,795.4 |
1,973,726.2 |
-1,598,930.8 |
2.1 |
Шилжих |
109,690.5 |
|
274,218.4 |
|
2.2 |
Шинээр эхлэх |
119,731.4 |
|
1,699,507.8 |
Хөрөнгийн зардал 1,973.7 тэрбум төгрөг:
Шилжих: Эрчим хүчний салбарт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өмнөх онуудаас 2026 онд шилжин хэрэгжих 25 төсөл, арга хэмжээнд 274,2 тэрбум төгрөг, мөн шүүхийн шийдвэрээр санхүүжилтийг олгох болсон 5 төсөл арга хэмжээнд 26,0 тэрбум төгрөг төлөвлөв.
Шинээр эхлэх: Эрчим хүчний сайдад 2026 оны төсвийн төсөлд тусгуулахаар 5,476.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын саналыг УИХ-ын гишүүд, аймаг нийслэлийн Засаг дарга, эрчим хүчний салбарын үйлдвэр компаниуд болон бусад байгууллагуудаас ирүүлснээс зайлшгүй шаардлагатай зураг төсөв хийгдсэн хөрөнгө оруулалтыг эрэмбэлэн шинээр эхлүүлэхээр 3,917.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 93 төсөл, арга хэмжээний 2026 оны санхүүжилтэд 1,699.5 тэрбум төгрөгийг тусгаад байна.
Урсгал зардал 229,4 тэрбум төгрөг– Эрчим хүчний сайдын багцын урсгал зардлын 50%-ийг эрчим хүчний үйлдвэр компаниудад алдагдлын татааст, 44%-ийг гэр хорооллын айл өрхийн цахилгааны хөнгөлөлтөд, 3%-ийг эрчим хүчний яамны албан хаагчдын цалин, үйл ажиллагааны зардалд, үлдсэн 3%-ийг Эрдэнэбүрэн болон Эгийн голын УЦС барих төслийн бэлтгэл ажлыг хангах зардлуудад тус тус төлөвлөөд байна.
Компаниудын санхүүгийн алдагдлыг улсаас татаас олгохгүй байдлаар шийдвэрлэвэл, хэрэглэгчдэд борлуулах цахилгаан, дулааны эрчим хүчний одоогийн тарифыг 80-100 орчим хувиар нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд энэ нь хэрэглэгчдэд төлбөрийн томоохон дарамт үүсгэх тул 2026 онд татаас олгохоор тооцоолж импортын цахилгааны үнийн зөрүү болон орон нутгийн дулаан үйлдвэрлэгч эрчим хүчний үйлдвэр компанид 120.6 тэрбум төгрөгийн татаас, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор олгож байгаа гэр хорооллын айл өрхийн цахилгааны хөнгөлөлтөд 104.9 тэрбум нийт 225.5 тэрбум төгрөгийг 2026 онд олгох шаардлагатай байна.
Дараах линк холбоосоор орж хөрөнгө оруулалтын саналтай танилцана уу. Дэлгэрэнгүй...
Саналаа 51-267072 утсаар болон jargalsaikhan@energy.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Сэтгэгдэл