СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

A- A A+


Photo

“ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ТӨСӨЛ”-ИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН ЗАРИМ АЖИЛТНЫГ НЭЭЛТТГЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

 

Англи хэлний орчуулагч, дотоод асуудал хариуцсан ажилтан:

 

 

 

Ажлын хамрах хүрээ

Төслийн нэгжийн дотоод үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, төслийн өдөр тутмын албан бичиг хөтлөлтийг хариуцах, хурлын протокол, аман болон бичгийн Англи-Монгол хэлний орчуулгын ажлыг хийх.

 

·         Төслийн  нэгжийн   дотоод үйл    ажиллагаанд дэмжлэгүзүүлэх, төслийн өдөр тутмын албан бичиг хөтлөлтийг хариуцах, хурлын протокол, аман болон бичгийн Англи-Монгол хэлний орчуулгын ажлыг хийх.

·         Гүйцэтгэгчээс ирсэн албан бичгүүдийн орчуулгыг хянаж, илгээх албан бичгийн орчуулгыг хийх

·         Төслийн  ирсэн явсан бичиг болон бусад баримт бичгийг хөтлөх, архивлах

·         Төслийннэгжийн гүйцэтгэгч компанитай хийгдэх уулзалтын орчуулга хийх,

      протоколхөтлөх

·         Гүйцэтгэлийн тайланг болон албан бичгийн холбогдох байгууллагуудад хүргүүлэх мөн орон нутагт шуудан явуулах ажлыг хариуцна.

·         Өмчийн бүрэн бүтэн байдал хангах, өмч хамгаалал тооллогыг тогтмол зохион байгуулах

·         Мэдээллийн нууцлалыг бодлого, журмыг дагаж мөрдөх

·         Ажлын байрны тодорхойлолтод тусгасан бусад ажлуудыг зохион байгуулна.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол:Дээд боловсролтой бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил:

·         Олон улсын харилцаа /031202/

·         Гадаад хэлний орчуулга /023101/

·         Олон улсын харилцааны эрх зүйч,

·         Англи хэлний орчуулагч

Туршлага:Мэргэжлээрээ 3-aac доошгүй жил ажилласан байх, Англи хэлний орчуулагч хийж байсан туршлагатай байх

Ур чадвар:

·          Англи хэлтэй,

·         Зохион байгуулах өндөр чадвартай,

·         Арван хурууны бичээч, хэрэглээний программ дээр ажиллах чадвартай.

·         Албан бичиг боловсруулах чадвартай байх

2.    Байгаль орчин, усан сангийн талбайн нөхөн сэргээлт хариуцсан ажилтан (орон нутагт ажиллах)

Ажлын хамрах хүрээ

Бүтээн байгуулалтын ажлын үед байгаль орчинд үзүүлэх болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх ажлыг газар дээр нь хэрэгжүүлэн ажиллах

·         Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан үйл ажиллагааг хуулийн хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах.

·         Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах.

·         Байгалийн нөөцийг зохистой ашиглуулах, нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэх

·         Байгаль орчныг бохирдуулах эх үүсвэрийн тооллого хийх, бүртгэл судалгааг нэгтгэж, мэдээллийн сан бүрдүүлэх, хууль хяналтын байгууллагад шилжүүлэх, хамтарч ажиллах.

·         Түүх, соёлын биет болон биет бус өвийг авран хамгаалах талаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах

·         Захиалагч болон гүйцэтгэгчийг бодит мэдээллээр хангах

·         Ажлын байрны тодорхойлолтод тусгасан бусад ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол:Дээд, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, Магистр бол давуу тал болно

Мэргэжил:Байгаль хамгаалал /052202/, Хүрээлэн буй орчин /052102/, Экологи, байгаль хамгаалал /850100/,  Эрх зүйч /042101/

Туршлага:Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх;

Тусгай шаардлага: Төсөл хэрэгжиж байгаа нутагт ажиллаж амьдардаг байх, төслийн талбай дээр байрлаж ажиллах

3.    Барилгын материалын үйлдвэрлэлийн технологич (орон нутагт ажиллах)

Ажлын хамрах хүрээ

Төслийн барилга байгууламжид ашиглагдах түүхий эд, материалд лабораторийн чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандартын түвшинд хяналт, шинжилгээ хийж, хяналт тавих

·         Төслийн бүтээн байгуулалтанд ашиглагдах импорт болон орон нутгаас нийлүүлж буй бараа материал, тоног төхөөрөмжийн лаборторийн бичиг баримтын бүрдлийг хянаж ажиллах

·         Бараа материалын орц, найрлагыг стандартын дагуу хийж буй эсэхэд хяналт тавьж, хууль эрхзүйн акт, норм стандарт, технологийн горимыг мөрдүүлэх,

·         Барилга, барилгын материалын үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн ашиглалтын зааварчилгаа өгч ажиллах

·         Захиалагч болон гүйцэтгэгчийг бодит мэдээллээр хангах.

·         Ажлын байрны тодорхойлолтод тусгасан бусад ажлуудыг зохион байгуулна.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол:Дээд, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, Магистр бол давуу тал болно.

Мэргэжил:Барилгын бүтээц эдлэлийн технологи /073208/ Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи /073209/ Барилгын инженерчлэл /073204/ Барилгын мэргэшсэн, зөвлөх зэрэгтэй байвал давуу тал болно

Туршлага:Мэргэжлээрээ 3 хүртэл жил ажилласан байх, Төсөл хэрэгжиж байгаа нутагт ажиллаж амьдардаг байх тухайн мэргэжлийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.

Тусгай шаардлага: Төсөл хэрэгжиж байгаа нутагт ажиллаж амьдардаг байх, төслийн талбай дээр байрлаж ажиллах

 

ОРОЛЦОГЧДОД ШААРДАГДАХ БАРИМТ БИЧИГ:

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах баримтыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

• Хүсэлт;

• Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх;

• Товч намтар;

• Иргэний үнэмлэхийн хуулбар (E-mongolia цахим системээс);

• Боловсролын диплом, гэрчилгээний баталгаажуулсан хуулбар;

• Мэргэшлийн үнэмлэхний баталгаажуулсан хуулбар;

• Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Ажил эрхэлсэн хугацааны нийгмийн даатгалын лавлагааг E-mongolia цахим системээс татаж ирүүлэх, шаардлагатай бол хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/;

Санамж:Хэрэв дээрх барим бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно.

Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягт дугтуйлж, битүүмжилж ирүүлнэ үү.

Улаанбаатар – 17040, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын XIV байр, Эрчим хүчний яам, Санхүү, хөрөнгө оруулалтын газар Утас: 267072

Баримт бичиг ирүүлэх хугацаа: 2025 оны 09 сарын 12-ны 10:00 цагаас өмнө ирүүлнэ.

Мэдээний төрөл: Сул ажлын байрны зар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ