МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦАГААНЫ БААСТЫГ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

A- A A+


Photo

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 89 дүгээр зарлигаар эрчим хүчний салбарт олон жил идэвхи санаачилга, үр бүтээлтэй ажилласныг өндрөөр үнэлж Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнагдсан Цагааны Баастыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. 

Цагааны Бааст нь Эрчим хүчний салбараас төрсөн арван хоёр  дахь Хөдөлмөрийн баатар бөгөөд 1973 оноос Нэгдүгээр цахилгаан станцын засварчнаар ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлж, 1974-1988 онд Эрчим хүчний нэгдсэн засварын үйлдвэрт Засварчин, бригадын дарга, засварын мастер, инженер албан тушаал хашиж байсан. Тэрээр 1998 оноос Мон-Илч ХХК-ийг үүсгэн байгуулан одоог хүртэл эрчим хүчний салбарт залуу боловсон хүчнийг бэлтгэх, дулааны цахилгаан станцуудын зуухны үндсэн болон туслах тоноглолын засвар угсралт, туршилт тохируулгын ажлуудыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэн, салбарын хөгжилд  үнэтэй хувь нэмэр оруулан хөдөлмөрлөж байна.

 “Мон-Илч" ХХК нь Дулааны цахилгаан станцуудын зуухны тоноглолын их болон урсгал засварын ажлуудыг дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэн гүйцэтгэсээр байна. Товчхон дурдвал "ДЦС-2" ТӨХК, “ДЦС-3" ТӨХК, “ДЦС-4" ТӨХК, “Дархан ДЦС” ТӨХК, Дорнодын ДЦС ТӨХК, Эрдэнэт үйлдвэрийн ДЦС-уудын зуухнуудын их засварыг чанарын өндөр үзүүлэлттэйгээр гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгч байсны зэрэгцээ ДЦС-2 ТӨХК-ийн БКЗ-75-39ФБ маркийн зуух №4, ТС-35-39 /TC42-45-39/ маркийн зуух №1-ыг нам температурт буцламтгай үет шаталтын горимд шилжүүлэх шинэчлэлтийн ажлууд нь "Эрчим хүчний салбар"-ын тогтвортой, найдвартай ажиллагааг хангахад онцгой хувь нэмэр оруулсан.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ