Буцах Файлыг татах

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тамхины/

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тамхины/

 

 МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

2013 оны  5 дугаар                                                                                                                                                                                                      Улаанбаатар
сарын 25-ны  өдөр                                                                                                Дугаар 191                                                                                             хот


                                                         
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

Тамхины хяналтын тухай хуулийн 6.9 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.  

2. Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээний хяналтын үр дүнгийн талаар салбар дундын мэдээллийн сан, сүлжээ байгуулж ажиллaхыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт тус тус үүрэг болгосугай.  

3. Тамхин бүтээгдэхүүнд агуулагдах хорт бодисын хэмжээг тодорхойлох  мэргэжлийн хяналтын болон гаалийн байгууллагын лабораторийн хүчин чадлыг олон улсын жишигт хүргэн сайжруулах арга хэмжээ авч, тамхины үйлдвэрлэл, импорт, экспорт, худалдаа, үйлчилгээн дэх хууль бус тамхин бүтээгдэхүүнийг илрүүлэх дэлхийн дэвшилтэт арга барилыг хяналтын байгууллагын тогтолцоонд нэвтрүүлэхийг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

4. Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, шаардагдах зардлыг батлагдсан төсвийн хүрээнд тусган шийдвэрлэж байхыг холбогдох яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

5. Энэ тогтоолын хавсралтаар баталсан журмын 2.6 дахь хэсгийг 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

6. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан “Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын 1994 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 33 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 


Монгол Улсын Ерөнхий сайд                                                  Н.АЛТАНХУЯГ

 


Эрүүл мэндийн сайд                                                                 Н.УДВАЛ

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ