Босго үнэ шинэчлэн батлах тухай
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 3 дугаар Улаанбаатар
сарын 2-ны өдөр Дугаар 68 хот
БОСГО ҮНЭ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгоход баримтлах босго үнэ”-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Энэ тогтоолоор батлагдсан босго үнийг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөн ажиллахыг бүх шатны Төсвийн ерөнхийлөн захирагч, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Босго үнэ батлах тухай” Засгийн газрын 2006 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаар тогтоол, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2007 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Сангийн сайд Ч.УЛААН