“Эрчим хүчний салбарын цахим шилжилт, ухаалаг хэрэглээ” өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал “Монгол Улсын Засгийн газар эрчим хүчийг тэргүүлэх салбар гэж тодорхойлсон. Ухаалаг хэрэглээнд хөтлөхийн төлөө алхмууд хийж байгаа. Хоёр түвшний ухаалаг шилжилтийг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо эхлүүллээ.
“Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын хүний нөөцийн ирээдүйн ур чадвар” форум өчигдөр (2026.06.05) боллоо. Монгол Улсын эрчим хүчний салбарт реформ хийхийг зорьж буй өнөө үед техник, технологи, хөрөнгө оруулалтаас гадна эрчим хүчний шилжилтийг хэрэгжүүлэх чадвартай хүний нөөц чухал юм.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа Орхон аймагт ажиллах үеэрээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагатай уулзлаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь эрчим хүчний салбарын томоохон хэрэглэгч төдийгүй тодорхой хэмжээнд дэмжигч, хамтрагч байгууллага болж ирснийг сайд Б.Найдалаа энэ үеэр тэмдэглэв.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа Орхон аймагт ажиллах үеэрээ Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэн Н.Болдынд зочиллоо. 16 ширхэг нарны панель ашиглан эрчим хүч, дулааны хэрэглээгээ хангаж буй тус айл нь 10.2 кВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүр, 10 кВт-ын инвертер, 10 кВт.ц багтаамжтай батарей хуримтлуур бүхий системийг саяхан суурилуулжээ. 34.5 сая төгрөгийн өртөгтэй энэхүү систем нь жилд дунджаар 18,000 кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд “Мичид электро” компани суурилуулсан байна.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа өчигдөр (2026.06.04) Орхон аймаг дахь “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д ажиллав. 1987 онд ашиглалтад оруулсан тус ДЦС нь цахилгаанаар 71 МВт, дулаанаар 425.5 Гкал/ц үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай юм. Дөрвөн турбин, долоон зуухтай, жилд 427.1 сая кВт.ц цахилгаан, 692.7 мянган Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэж буй бөгөөд төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 4.6 хувийг хангаж байна.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа өчигдөр (2026.06.04) Орхон аймаг дахь “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д ажиллалаа. 1980 онд байгуулагдсанаас хойш Орхон, Булган, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Баянхонгор, Завхан, Дундговь, Өмнөговь аймгийн сум, суурин газарт цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа явуулж буй бөгөөд 92,000 гаруй хэрэглэгчид үйлчилгээ үзүүлж байгааг дээрх компанийн удирдлагууд танилцуулав. Өдгөө 659 ажилтантай үйл ажиллагаа явуулж, 0.4-35 кВ-ын 7368.2 км шугам сүлжээ, өөрийн болон хувийн эзэмшлийн 1831 дэд станц, хуваарилах байгууламжийг ашиглан хэрэглэгчдэд жилд 1,665.6 сая кВт.ц цахилгаан эрчим хүч түгээж байна.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 70 МВт-ын хүчин чадалтай ДЦС-ыг “Райд Монголиа” ХХК барьж буй билээ. Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнгөрсөн амралтын өдрүүдэд тус станцын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан-Уул аймаг дахь “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-д ажиллалаа. 1965 онд байгуулагдсан тус компани нь цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар, туршилт тохируулгын ажил, тэдгээрийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, цахилгаан түгээх, тоолуурын шалгалт, тохируулга, суурилуулах, ухаалаг тоолуур үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа өчигдөр (2026.05.30) “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-д ажиллалаа. Дархан хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийг горимын дагуу ажиллуулах, зайнаас хянах, хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, тохируулах зорилгоор Хяналт удирдлагын CITECT SCADA программ хангамж ашиглаж байгаа тус компанийнхан эх үүсвэрээс 2025-2026 онд дунджаар 726.8-745.3 мянган Гкал дулааны эрчим хүч худалдан авч, дөрвөн насосны станц, 16 дулаан хуваарилах төвөөр дамжуулан хэрэглэгчдэд түгээжээ. 2026-2027 оны өвлийн бэлтгэл ажил хуваарийн дагуу үргэлжилж байгаа бөгөөд гүйцэтгэл нь 34 хувьд хүрсэн байна.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа өчигдөр (2026.05.30) “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-д ажиллалаа. Жилд 446.9 сая кВт цахилгаан эрчим хүч, 905 мянган Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай, Дархан хотын хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр дангаар хангадаг эл станцынхан энэ сарын 29-ний байдлаар гадаа талбайдаа 42,600 тонн нүүрсний нөөцтэй байсан нь өвлийн их ачааллын 20 хоногийн хэрэглээг хангах дүн. Мөн мазутын 157 тоннын нөөцтэй байгаа аж.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр (2026.05.30) Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороон дахь, нарны эрчим хүчинд суурилсан халаалтын систем ашиглан хэрэглээгээ хангаж буй өрхийнд очиж, үр дүнтэй нь танилцлаа. Тус айл нарны цахилгаан үүсгүүр, цэнэг хураагуурын систем, дулааны хуримтлуур бүхий халаагуурыг ашиглаж байгаа юм.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд бүтэц хариуцсан захирал Судешна Гош Банэрже, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли болон холбогдох бусад төлөөллийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.
“Эрчим хүчний салбарын спортын их наадам-2026” энэ сарын 22-27-нд болж өндөрлөлөө. Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Дулаан, цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Эрчим хүчний зөвлөл хамтран зохион байгуулсан энэхүү их наадамд салбарын төр, хувийн хэвшлийн 31 байгууллагын 1300 гаруй төлөөлөл оролцон, сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатар, и-спорт (CS2), олс таталт гэсэн зургаан төрлөөр өрсөлдөн, шилдгүүдээ шалгаруулав.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр Европын парламентын гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Европын парламентын гишүүн, төлөөлөгчдийн бүлгийн дарга Жүси Принчи хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, Европын орнуудын зүгээс эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа тодотгов.